Хүн болгонд ухаан, сэтгэл, бодол, зүрх байдаг. Хүн аав ээжтэйгээ байх үедээ л амьдралын чадвар, үг даах, ухамсар суухын зэрэгцээ худал хэлж хулгай хийхгүй байх сэтгэлийн хатуужилтай болж хүмүүжих юм бол аав ээжээсээ хойш амьдралын хатууд нугарахгүй бүдрэхгүй амьдарч юу ч тохиолдсон даваад л гардаг.
Ямар ч хүчирхэг, эрэлхэг байсан ч хүн хааяа сөхөрчих үе гардаг. Тэсэж тэвчсэн бүхнээрээ эргээд бахархах амьдралын хамгийн гайхалтай цаг мөчүүд ирдэг. Хүн орчлон хорвоод олуулаа байлаа гээд чухал биш. Цөөхүүлээ байсан ч бие биенээ гэсэн сэтгэлтэй байхдаа л аз жаргал ирдэг ээ.
Хэчнээн хайрлаж, юугаар ч тогтоосон явах хүмүүс нь яваад л өгдөг. Амьдралд үлдэх хүмүүс нь эргээд л ирдэг. Хэцүү мөчүүд танийг хүчирхэг болгодог. Зүтгэл гаргасан өдрүүдийн тоогоор таньд аз жаргал ирдэг. Өнөөдрийн сайхан маргаашийн үргэлжлэл болдог. Өөрт чинь түүнээс ч илүү сайн сайхан ирэх болно.