Монголын хип хоп урлагийн гол төлөөлөл болсон “Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool таалал төгсжээ.
Тэрбээр Малайз улсад сураггүй алга болоод байсан бөгөөд түүнийг таалал төгссөн тухай харамсалтай мэдээллийг дүү Б.Очир-Эрдэнэ нь олон нийтэд өглөө.
Б.Оргил-Эрдэнэ “Ice Top” хамтлагийг үүсгэн байгуулж, тухайн үедээ тэсрэлт хийж байсан. 1998 онд байгуулагдснаасаа хойш нийт 250 гаруй уран бүтээлийг сонсогчдодоо хүргэсэн тус хамтлагийн нэгэн тод од ийнхүү тэнгэрт оджээ.
Талийгаачийн дүү Б.Од-Эрдэнэ ахыгаа хайхаар Малайз руу явж, Малайзын хууль, хяналтын байгууллагуудтай холбоо тогтоогоод байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.