1996 онд Монголд хамгийн анхны охидын дөрвөл болох Спайк хамтлагт дуулж, тэр үедээ жинхэнэ од болж байсан дуучин Э.Минжинсор Грек залуугаас ихэр охинтой болсон. Гэсэн ч тэрбээр гадаад эртэй ханилсан амьдралдаа цэг тавьж эх орондоо ирж, ганц бие ээжийн амьдралаар амьдарч байгаа.
Улмаар гадаад эртэй суухгүй байхыг зөвлөсөн байдаг. Тодруулбал, “Монголчууд гадаадын хүнтэй суусан хүмүүст их таагүй ханддаг. Гэхдээ бид санаатай ийм амьдрал сонгооүй юм шүү. Миний хувьд сонголтоо хийгээд л явсан. Гэхдээ охидууддаа хандаж хэлэхэд гадны хүнтэй битгий суугаарай. Бид хэзээд эх орноо л гэдэг юм шүү. Хэн ч гэсэн нутгаа л гэдэг. Би эх орон руугаа явна гэхэд манай хүн нутагтаа амьдарна гэдэг. Энэ мэт зөрчилөөс болж би эх орондоо ирсэн. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй” хэмээн зөвлөж байсан.
Харин түүний ихэр охидын хувьд том болж, ээжээсээ өндөр болон ажээ. Түүний ихэр охидын зургуудаас хүргэж байна.
Дуу