Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ.Жаргалант сумын 3-р багийн нутаг Хэцүүгийн хад буюу Жаргалант ууланд 2023 онд 11 янгирыг нутагшуулахаар Богд уулаас тээвэрлэн авч ирж тавьсан юм.
Янгир ихэрлэвэл өсөн нэмэгдэх бэлгэдэлтэй гэж нутгийн иргэд хэлж байлаа.