Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Дэлхийн алхалтын өдөр – 2019
Фото

Дэлхийн алхалтын өдөр – 2019

coolНийтэлсэн: cool10/20/2019Шинэчилсэн:12/11/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийд жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэйхөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоортэмдэглэдэг. Манай улс 2017 оноос хойш тус өдрийг тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 58 жилийн ойг угтан ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, хамтран “Эрүүлмэндийнхээ төлөө–Алхангаа ярилцъя” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд сурталчилан зохион байгуулж байна. Өдөрлөгт МУ-ын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Сууринзохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица болонтөрийн, төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, 400 гаруй иргэд оролцов.

Өдөрлөгийн нээлт дээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Нийгмийн эрүүл мэндийн элч, МУ-ын спортын мастер В.Дамдинсүрэнд НЭМҮТ-ийн хүндэт тэмдэгийг гардуулсан юм. В.Дамдинсүрэн гуай бол эх орныхоо хилийг явган тойрч 1 жил 12 хоногт 10200 км зам туулахдаа 14 аймаг, 72 сумын 10 мянга гаруй иргэдэд алхалтын ач холбогдлыг сурталчилсан хүн юм. Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх хангалтгүй байдаг бөгөөд, хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна.

 

ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд хөдөлгөөний хомсдлыг 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Манай улсад хүн амын 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. Хүүхэд, өсвөр үеийнхний 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна.

 

ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алх гэж зөвлөдөг.

“Алхангаа ярилцъя” уриан дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн алхалтын өдөр – 2019” өдөрлөгт хүрэлцэн ирсэн 400 гаруй иргэд 1.2 км зайд алхаж идэвхтэй хөдөлгөөний адал явдалт 3 өртөөгөөр аялж, спорт сонирхогч залуустай хамт хөгжөөнт дасгалын үзүүлбэрт оролцож, НЭМҮТ-ийн ажилтнуудад олон нийтэд зориулсан эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны материал түгээв.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
ЭМЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.