Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Теле хичээлийг нэгдүгээр ангийн сурагчид ойлгохгүй байна
Мэдээ

Теле хичээлийг нэгдүгээр ангийн сурагчид ойлгохгүй байна

coolНийтэлсэн: cool09/04/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий дахиныг хамарсан корона­вирус цар тахлын улмаас Боловсролын яамнаас чиглэл гаргаж ЕБС-ийн сурагчдыг долоо хоногийн гурван өдөр, өдөрт 2 цаг 30 минутаар танхимын сургалт хийж, бусад цагт гэрээр теле хичээл үзүүлэх “гэр сургууль” руу шилжилсэн.


Шилдэг гэж үнэлэгдсэн багш нарын телевизээр зааж буй хичээлийг хүүхэд багачууд хэр ойлгож, хүлээн авч байна вэ гэдэг нь хамгийн чухал. Сурагчид болон эцэг эхчүүдэд “гэр сургууль” зарим талаараа таалагдаж байгаа ч заах арга зүй болон хичээлээ хүүхдүүдэд хүргэж буй байдалд “нэг л тааруу” гэсэн дүн өгөх нь ч байна. Монголын өргөн нэвтрүүлгийн 13 сувгаар хүрч буй теле сургалт нэг хичээл нь ангиасаа хамаарч 15­20 минутын хугацаанд үргэлжилж буй. Гэвч танхимын сургалт, онлайн хичээл гэдэг ондоо бөгөөд, самбарт хичээл зааж буй багшийн бичлэгийг телевизээр шууд хүлээн авч буй нэгдүгээр хүүхдийн төвлөрөх болон хүлээн авах чадвар өөр байдаг нь эхний долоо хоногт харагдаж байна.
2019-2020 онд буюу өнгөрсөн жил ЕБС-д зургаан настай 40 мянган сурагч нэгдүгээр ангид элсэж байсан бол энэ жил уг тоо нэг дахин өсч 81 мянган зургаан настан шинээр нэгдүгээр ангид элсэн орсон. Тэд цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт дөрөвхөн сар суугаад цар тахлын улмаас найман сар шахуу “гэр цэцэрлэг”-ээр хүмүүжсэн хүүхдүүд. Тиймээс хичээлд төвлөрөх, сурах арга барил өмнөх хүүхдүүдээс харьцангуй сул.

Энэ хэвээрээ явсаар анги дэвших шалгалтдаа орвол тааруу дүн авах магадлал өндөр байгаа аж. Учир нь хүүхдүүдэд онлайн хичээлийг танхимын сургалтын арга барилаар зааж байгаа нь хичээлээ ойлгохгүй, төвлөрч чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна гэхэд болно.
Дашрамд дуулгахад, багш нарт 2 цаг 30 минутын танхимын сургалт төвөгтэй байгаа аж. Анги даасан багш нарын хувьд нэг ангийг хоёр хувааж 2 цаг 30 минутаар хоёр удаа заах нь ихээхэн ачаалал үүсгэж, ядрааж байгаа талаар дурьдаж онцолж байлаа.

хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.