Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сүлжээ дэлгүүрүүдийн супер эзэд
Папарацци

Сүлжээ дэлгүүрүүдийн супер эзэд

coolНийтэлсэн: cool10/13/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улс хэдийгээр хойд урд хөршүүдээсээ эдийн засгийн хувьд доогуур үнэлгээтэй ч үндэсний болон дэлхийн хэд хэдэн сүлжээ дэлгүүрийг нутагшуулж чадсан. Тэдний ард хэн гэдэг хөрөнгө оруулагч, босс байдгыг сонирхоё.

Номинг тойрсон ахан дүүс


Номин бол монголын хамгийн том сүлжээ дэлгүүр. Улаанбаатарт 3 Их дэлгүүр, 7 супермаркет, 8 хайпермаркет, 10 бөөний худалдааны төв, Дархан Эрдэнэт, Ховд зэрэг 7 аймагт салбар дэлгүүртэй энэ том айлаар сард 1.2 сая гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн статистик бий. “NCD” группийн эздийг монголчууд андахгүй. Худалдааны гавьяат ажилтан ноён А.Шагдарсүрэнгийн гурван хүү Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр хэмээх ах дүү гурав эцгийн үүсгэн байгуулсан группийг эв найртай удирдан чиглүүлдэг. “Номин”-гийн тэргүүнээр ах дүү гурвын дундах хүү Ш.Баярсайхан ажилладаг бол түүний дүү Ш.Энхбаяр “Номин холдинг”-ийн УЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал, ах Ш.Уламбаяр УЗ-ийн гишүүн, Үйлдвэрлэлийн бизнесийн захирлын албыг хашдаг байна. Харин “Номин”-гийн ерөнхийлөгч Ш.Баярсайханы гэргий О.Ганчимэг “Номин хоум стайл” салбарын захирал, “Номин фэйшн” компанийн гүйцэтгэх захирлаар Ш.Уламбаярын гэргий Амар, “Номин косметик” компанийн гүйцэтгэх захирлаар Ш.Энхбаярын эхнэр Мөнхцацрал нар тус тус ажиллаж байв. Бэрүүдийг энэ мэтээр тараан байршуулсан нь ахан дүүсийг мөнгө, бизнесээс болж хоорондоо сөргөлдөхгүй эв найртай аж төрөх мэргэн арга юм гэдэг. Номингийн сүлжээ супермаркетууд энэ салбартаа үнийн уян хатан бодлого, олон салбар дэлгүүр, бонус картаараа илүүрхдэг.

Емарт бол экс Ерөнхий сайдын гэр бүлийн бизнес


БНСУ-ын Емартын сүлжээг Монголд “Алтай Холдинг” компанийн 90 хувийн хөрөнгө оруулалттайгаар “Скай Хайпермаркет” эрхлэн явуулдаг. Ерөнхий сайд асан Сү.Батболдын “Алтай холдинг” тэргүүтэй бизнесийг түүний эхнэр Х.Отгонтуяа удирддаг. Энэ ажил хэрэгт Д.Одончимэд агсаны хүү О.Одбаяр ноёнтон төдийгөөс өдий хүртэл тунчиг голлох үүрэг гүйцэтгэж ирсэн гэдэг. Х.Отгонтуяа хатагтай, О.Одбаяр ноёнтон хоёрын харилцаа ч бизнесийн түншүүдийнхээс бараг давж гарсан ойр нягт түвшинд байдаг гэх. Тиймдээ ч Имартын бизнес амжилттай яваа гэх хүмүүс байдаг юм билээ. Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүр Имарт одоогоор Улаанбаатарт 3 дахь салбараа нээгээд буй. Бусад өрсөлдөгчидөөсөө бараа бүтээгдэхүүний өргөн сонголт, лангууны эмх цэгц, үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй талбай, автомашины зогсоолоор эднийх илүүрхдэг. Худалдаа үйлчилгээний стандартад нийцсэн 43 мянган метр квадрат талбайгаар дамжуулан 80 гаруй мянган төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлчилгээний шинэ бодлогоор хүмүүст хүргэх менежмент одоогоор сүлжээ супермаркетуудын сонгодог сайн загвар гэгдэж байна.

Ж.Ганбаатар гишүүний улс төрийн гүүр болсон “Оргил”


Ж.Ганбаатар гишүүний чихрийн наймаанаас эхэлсэн бизнес “Оргил” худалдааны төвөөс авахуулаад “Энканто” барилга байгууламжаар ихээхэн өндөрлөгт хүрэхийг тэр өөрөө ч тааварлаж байгаагүй гэдэг. Гэвч тэр чадсан. Чадсан төдийгүй бүр их улс төрд хөл тавьсан. “Оргил” худалдааны төв, “Энканто” барилгын төслөө 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр найрамдлын Дарханд эхлүүлэх гэж байгаа аж. Үүнийг дагаж 300 гаруй ажлын байр бий болно гэсэн таатай мэдээ ч байгаа юм. “Оргил” худалдааны төв чихрийн бөөний худалдаа, үнийн харьцангуй уян хатан бодлогоор салбартаа ялгардаг. Ялангуяа цагаан сар, баяр ёслолын үеэр “Оргил”-ын бөөний худалдаа оочер дараалалд дарагддаг. Бараа бүтээгдэхүүний сонголт, супермаркетын лангууны эмх цэгцийн тухайд ч муугүй. Мөн авто зогсоол сайтай гэдгээрээ үйлчлүүлэгчидээ татдаг.

Ахан дүүсийн эв нэгдэл болсон “CU Mongolia”


Хэдэн жилийн өмнөөс “CU Mongolia” гэсэн нэртэй содон өнгө төрхтэй дэлгүүр хотын хаа сайгүй харагдах болсон. Зорилтот зах зээл нь оюутан залуус. Түргэн хоол, хямд кофе тэргүүтнээр ялгарна. Тус сүлжээг нээх анхны санаа “Премиум” группийн үүсгэн байгуулагч ах дүү А.Ганхуяг А. Ганболд нарынх. Өдгөө “CU Mongolia”-ийн удирдлагын багт худалдааны салбарт өөр өөрсдийн байр сууриа олсон 8 залуу хөрөнгө оруулагч ажилладаг байна. Ердөө жилийн дотор 50 салбараа Монголд нутагшуулаад амжсаныг бодоход маш хүчирхэг менежментийн багтай болох нь харагдаж байгаа юм. Өдөрт CU Mongolia-аар 30.000 хүн үйлчүүлдэг гэсэн статистик байна.

Эмэгтэй эзэнтэй “Circle K”


Худалдан авагчидад бүтээгдэхүүн зарахаас гадна хэд хэдэн үйлчилгээ үзүүлж, хүмүүст хагас цаг, цагийн ажлын байр бий болгодгоороо “Сircle K” онцлог. Улаан өнгөөр өөрийн өнгө төрхөө тодорхойлон гарч ирсэн “Сircle K” сүлжээг “Нано интернэйшнл” компанийн захирал Б.Бүжинлхам хэмээх залуухан эмэгтэй удирддаг. Тэрээр компаниараа дамжуулан гадны 22 гаруй улсын 40 гаруй компанитай түншилдэг гэж байгаа. Сүлжээ дэлгүүрээ байгуулсанаар 400 гаруй хүнийг ажлын байраар хангасанаас бодлогоор 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан нийгмийн хариуцлага өндөртэй компани.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.