Хошин урлагийн “Эмоци” хамтлагийнхан багийн шинэчлэл хийжээ. Тэд Х-Түц хамтлагийн жүжигчин асан З.Ононг гол уран бүтээлчээрээ авч, залуу жүжигчин Номинг “халсан” бололтой.
Жүжигчин Номин өөрийн цахим хуудаснаа “Нэг хаалга хаагдахад дараагийн хаалга нээгдэнэ хүчтэй бай” гэж бичжээ. Түүний хувьд өнгөрсөн хавар хоёрдахь хүүхдээ төрүүлсэн. Өдгөө блог хөтлөн явуулж байгаа.