“3 сая инээд” шоуны оролцогч, жүжигчин Б.Жамъяандорж буюу Жамкаг танихгүй хүн ховор. Эмч нарын буруутай үйлдлийн улмаас өсөлт нь 12 настай хүүхдийн хэмжээнд зогссон тэрээр өдгөө 29 настай. Урлагийн салбарт хожуу орж ирсэн ч чамлахаагүй амжилттай яваа залуу.
Өөрийн өхөөрдөм өвөрмөц төрх, бусдыг инээлгэх авъяас чадвараа хөгжүүлж яваа тэрээр удахгүй дэлгэцээр үзэгчдийн хүртээл болох шинэ жилийн хөтөлбөрт голлох дүр бүтээж буй аж. Дүрдээ буржгар үсээ цайвар саарал болгон өнгийг нь өөрчилсөн байна.