Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Түүхэн хүн “Ард Аюуш “ (1859-1939)
нийтлэлчид

Түүхэн хүн “Ард Аюуш “ (1859-1939)

Эрхэм админBy Эрхэм админ11/24/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ардын хувьсгалын өмнө Монголд гарч байсан ардын хөдөлгөөний нэрт тэмцэгчдийн нэг Аюуш Засагт хан аймгийн Дарханбээлийн хошууны нутагт(одоогийн Ховд аймгийн Цэцэг сум) ядуу ард Алдаржавын гэрт төржээ.

Энэ үед монголын ард түмэн Манжийн дарангуйлан эзлэгчид болон хятадын мөнгө хүүлэгчид, дотоодын хар шар феодалуудад давхар дарлагдан үгүйрэл хоосролын зовлонд нэрвэгдэж байв.Ноёд феодалын дарлал, гадаадын зандалчдын мөлжлөг улам бүр ширүүсч түүний эсрэг ард олон хорсон босоход хүнд бэрх амьдралыг нүдээр үзэж биеэр туулсан А.Аюуш түүнийг толгойлон удирджээ. 1903 онд Дарханбээлийн хошуунд гарсан заргалдан тэмцэх шинжтэй энэ хөдөлгөөн түүнд нийлэн орсон зарим тайж язгууртан этгээд урваж няцсанаас болж үр дүнд хүрээгүй боловч тэмцлээ цаашид янз бүрийн хэлбэрээр үргэлжлүүлсээр тус оронд өрнөсөн 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнтэй нэгдэн нийлсэн билээ. 1911 онд Маньбазарын хошууны ардууд А.Аюушийн удирдлагаар дахин босчээ. Ардын тэмцэл манжийн дарлалыг эсэргүүцсэн шинж чанартай байсан бөгөөд тэд харийн худалдаачид, мөнгө хүүлэгчдийг хөөн зайлуулж эд бараа, малын хураан авч, ардаас авах өрийн дансыг шатааж байв.Хошуу ноён Маньбазар залхаан гэсгээх баг цэрэг илгээн А.Аюуш тэргүүнтэй хөдөлгөөний толгойлогчдыг баривчлан авч хатуу ширүүнээр эрүүдэн шүүв.Энэ харгислал ард олны уур хилэнг улам бадрааж 1911 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө ардууд гянданг дайран орж А.Аюуш нарыг чөлөөлжээ. Босогчид 200 гаруй хүн болж Хөндий ам гэдэг газарт А.Аюушийн удирдлагаар хамгаалах баг цэрэг байгуулан тэмцэлд бэлтгэж эхэлсэн байна. Ийнхүү түүхэнд алдаршсан Цэцэг нуурын дугуйлан үүсэж бий болсон бөгөөд тэд засаг ноёнтойгоо заалдсан 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичиг зохиосон билээ.Энэ заргын бичиг нь чухамдаа феодалын дарлалыг эрс ялласан ялын бичиг байв.

Ардууд энэ бичигтээ хар шар феодалуудын дарлал мөлжлөгийг уудлан илчилж, харгис засаг ноёныг залхаан цээрлүүлэхийг эрс шаардаад, эцэст нь 165 хүн нэрээ тойруулан бичжээ.Гэтэл феодалын засаг захиргаа хошуу ноёны гэм бурууг элдвээр халхлан хамгаалж, эзэн харьяатын иш журмыг зөрчив гэж А.Аюушийг харгис хэрцгий эрүү шүүлтээр тамлан зовоожээ. Ард олны эрх ашгийг хамгаалан эрхлэг зоригтой тэмцсэн учир олон түмэн түүнийг ард Аюуш гэж алдаршуулсан билээ. А.Аюушийн удирдлагаар 10 шахам жил үргэлжилсэн тэр хөдөлгөөн ийнхүү ялалтад хүрч чадаагүй боловч нутгийн ард олонд ангийн тэмцэл хийхийн үлгэр дуурайлыг үзүүлж тухайн үедээ феодалын байгууллыг сүрхий донсолгож байв.Ардын хувьсгалын дараа А.Аюуш ардын төрийг бататган бэхжүүлэх, шинэ амьдралыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, хошууны аргууд нь түүний сумын даргаар сонгож байв.1929 онд МАХН-д гишүүнээр элссэн А.Аюуш,МАХН-ын Vlll их хуралд сонгогдож байлаа.Ардын хувьсгалын өмнө Монголд гарч байсан ардын хөдөлгөөнд оролцогчдын дотроос өөрийн тэмцлийн сайхан үрийг үзэж амссан зол заяатны нэг энэхүү эрэлхэг тэмцэгч эр 1939 онд 80 насандаа таалал төгсчээ.

Түүний мэндэлсний 100 жилийн ойг 1959 онд ёслон тэмдэглэж,Ховд хотод А.Аюушийн дурсгалын хөшөөг босгожээ.

Эх сурвалж:Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.