Miss Mongolia-2010 наадмын тэргүүн мисс Б.Бадамцэцэг үе тэнгийнхээ залууг насны ханиараа сонгож, хоёр ч хүүхдийн ээж болоод буй.
Өөрийнхөө төрсөн өдрөөр хүүхдүүдийн шүдийг эмчилж “буян үйлддэг” тэрээр өөртөө 10 жил хадгалсан нандин дурсамжийн дэвтэрээ задалжээ.
Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа “Хэцүү анги” цуврал киноны гол дүрд тоглож, олны анхааралд анх өртөж байсан. Тухайн үеийнхээ гэрэл зураг болон киноны зохиолоо өөртөө нандигнан хадгалдаг аж.
Б.Бадамцэцэг айлын ганц охин бөгөөд багадаа эршүүд, сахилгагүй охин байсан гэдэг.
Түүнийг ээж нь эмэгтэйлэг болгохын тулд багаас нь урлагтай нөхөрлүүлж, дөрөвдүгээр ангиасаа энд тэндхийн тэмцээн уралдаанд оролцоод, нээлттэй, нийтэч нэгэн болсон ажээ.