Амьдралаа нууцалдаг Ч.Ундрал иогт дурлав
Дуучин, жүжигчин, хөтлөгч гэх мэт олон гуншингын эзэн бол Ч.Ундрал. Анхны амьдралаа 10 гаруй жил үерхэсэн найруулагч Б.Баатартай эхлүүлж, Б.Хабул нэртэй хүү төрүүлсэн.

Хүүгээ төрүүлээд удаагүй байхад эр нөхөр нь одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинтай амраглаж байгаад гардуулсан түүх түүнд бий.
Жүжигчин бүсгүй тэдний харилцааг тэвчилгүй хүүгээ аван АНУ-д хэсэг хугацаанд амьдарсан. Ингэснээр Ч.Ундрал, Б.Баатар нар амьдралдаа цэг тавьсан.
Өдгөө хоёр дахь амьдралаа өөрөөсөө 10-аад насаар дүү залуутай эхлүүлсэн Ч.Ундрал нам гүм амьдрах болсон. Тэрээр гэртээ иог хийж, бие сэтгэлзүйн тэвчээрт суралцсан шигээ амьдарч байна.

“Хит”-ын Д.Давааням агсны бэр болсон тэрээр одоогийн амьдралаа ихээхэн нууцалдаг бөгөөд нөхөр, хүү, охины хамт амьдардаг.

