Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эрийн сайн, эмийн заргаар вирус тараагаад л байх юм уу?
нийтлэлчид

Эрийн сайн, эмийн заргаар вирус тараагаад л байх юм уу?

coolНийтэлсэн: cool11/28/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, хашлага байвал давж, цоож байвал эвдэж, хаалга байвал савж, хорио байвал холион бантанг нь хутгаж байдаг хэнэггүй монгол хандлага гэж жинхэнэ корона цаашаа юм байна аа.

Тэгээд тэрнийгээ шилд гарч адуу хөөгөөд ширвэгдсэн олонд түгээдэг шилийн сайн эрийн амь дүйсэн явдалтай андуурна. Нэг л их оргосон, зугтсан, хулгайгаар гарч, орж чадсан баатрууд. Хөл хорьж байна гээд хүн явуулахгүй пээдэлзээд байхаар нь тэр муу цагдааг тэнэгтүүлж байгаад эрийн сайндаа гараад ирлээ, эмийн сайндаа заргалдаад давлаа л гэлцэнэ.

Одоо тэгээд эрийн сайндаа нутаг мордсон эцэг үр хүүхэд гэр орон, нутаг усныхандаа вирус аваачаад өгчихсөн, 200 шахам хүн хавьтагчаар тогтоогоод байгаа нь шилийн хулгайчийн явдал уу, шийдсэн тэнэгийн алхам уу? Зам зуур таарсан, тамхилсан хүмүүс нь бас яасан байх уу? Энэ хөл хориогоо зэрэглэл буулгаад, дундаж төвшнийхнийхөө амьдралыг дугуйлчихалгүй торгоомоор байх юм.

Болохгүй юмгүй, бор хэтэвчинд нэмэртэй, эдийн засагт ээлтэй, эх оронд хэрэгтэй. Гэтэл яав. Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, нус цэр байвал нулимж, шүлс байвал үсчүүлж байдаг энэ нэг эвгүй монгол хандлагаас чинь л айгаад төр хүртэл бүсээ бүр чангалаад, хориогоо хоног сунгахаас аргагүй байдалд тулаад байна. Хөл хорио гэдэг чинь тоглоом биш. Байхгүй юмсаа байгаагаар нь орлуулаад, гарах орох хаалгаа мартаад, галаа манаад сууж бай гэсэн тушаал шүү дээ.

Ганц хоногийн өмнө ч гэсэн тархалтыг барьж голомтыг хяналтандаа авч чадвал бүх нийтээрээ хорионоос гарна, бүүдийгээд байгаа эдийн засгаа эрвийх дэрвийхээрээ өөд нь татна. Гэтэл яав? Энд хумиад байдаг, тэндээс нь задлаад хорлоод суух юм. Архангайн аав хүү хоёр дахиад шинэ голомт үүсгэчихлээ. Үнэн байдал гэвэл хотын төвөөрөө хориогоо чандлан дагаж, захын хорооллынхон замбараагүй хөлхөлдөж байна.

Энэ мэтийн Монголын өнөөгийн өвөрмөц орчин нөхцөл, амьдралын хэв маяг, хэнэггүй монгол хандлагад тохирсон арга хэмжээ, хөл хорионы хэв журам боловсруулж мөрдөхгүй бол энэ янзаараа эхлэл дээрээ эргэлдсээр эцэж унах юм байна.

Эмүжин

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.