“Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш өдгөө харь улсад ажиллаж амьдарч байгаа. Одоогоос хэдэн жилийн тэртээ урлагийн тогоонд чанагдаж байсан тэрээр рок попын ахан дүүсээ санасан бололтой.
Сүүлийн үед цахим хуудаснаа урлаг уран сайхан гэж явсан үеийнхээ гэрэл зургуудийг нийтлэжээ.
Түүний хувьд МУГЖ Д.Хүрлээгийн охин Намуунаатай багагүй хугацаанд романс үүсгэж явсан.
Салсан цагаасаа хойш Х.Намуунаа эх орондоо мандан бадарсан бол “Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш алс хол АНУ-д амьдарч эхэлсэн бөгөөд эхнэртэй болж, бүл нэмжээ.