Одоогоос таван жилийн өмнө “Miss world mongolia-2015”, “Miss Globe Canada” зэрэг тэмцээнд амжилттай оролцож явсан мисс Б.Төгс-Амгалан гэгээрлийн замыг сонгожээ.

“Аз Рийч” ХХК-н Гүйцэтгэх захирал мөн “Азтай Хүүхэд Сан”-ийн үүсгэн байгуулагч тэрээр хүүхдийн хөгжлийн төлөө хийсэн хүмүүнлэгийн ажлуудаа төдийлөн зарлаад байдаггүй ч эрхэлж яваа ажлаас нь түүнийг хэн бэ гэдгийг нь тодорхой харагддаг. Тэгвэл тэрээр буддын ухаанд суралцаж эхэлжээ.
Энэ тухайгаа “Захирлын охиноос Ялгуусаны охин. Бүгдийн амгаланг айлтгая.Та бүхэндээ эхлээд өөрийнхөө тухайгаа товчхон танилцуулая.
Миний нэрийг Төгс-Амгалан гэдэг. Би соёл судлаач мэрэгжилтэй. Тэр дундаа Буддын бясалгахуйн соёл судлаач. Айлын ууган охины хувьд эрт бие дааж, дүү нараа өсгөж, багаасаа үүрэг харицлагатай байхад суралцаж, мөн ээжийнхээ үгнээс зөрдөггүй, сайн охин байхыг туйлын их хичээдэг жирийн л нэгэн. Тиймдээ ч анх сургуулиа төгсөөд ээжийнхээ зөвлөсний дагуу Хятад хэлний багш, орчуулагч мэрэгжлээр бакалаврын зэргээ хамгаалж, дараа нь ээжийнхээ ажилд туслах үүднээс Business Administration-аар магистрын зэрэг хамгаалсан. Яагаад ийм олон мэргэжил эзэмших хэрэгтэй болсон бэ гэхээр мэдээж ээждээ л туслах гэж шүү дээ.
Олон хүн удирдаж, олон хүнээр хүндлүүлээд ирэхээр хүнд омгийн сэтгэл үүсч, бардам зантай, өөртэй итгэлтэй, ихэмсэг нэгэн болж хувирдаг. Хүмүүс намайг захирлын охин гэдгээр минь биш, хүнлэг энэрэнгүй сэтгэл, хичээл зүтгэл, хийж бүтээснээр минь дүгнэж цэгнэдэг байгаасай гэж хүсэж, цаашид өөрийгөө дайчилж, үргэлжлүүлэн суралцаж, илүү сайн боловсрох хэрэгтэй гэж өөртөө байнга сануулдаг байлаа.
Ингээд хэсэг хугацаанд ээжийнхээ дэргэд ажилласнаар, анх удаа зориг орж өөрийнхөө жинхэнэ хүсэж мөрөөддөг тэр л зүйлээ судлахаар шийдээд СУИС-д соёл судлалаар суралцаж эхэлсэн. Мэдээж судалгааны ажлаа сайн хийхийн тулд Буддын гүн ухааныг нарийн судлахын зэрэгцээ төвөд хэлийг ч мөн эзэмших хэрэгтэй болсон юм. Энэ бүгдийг нэгэн зэрэг зааж чадах сургууль хайж явсаар Жавзандамба Хутагт төвийн Буддын судлал-Төвөд хэл зүйн ангид суралцаж төгсөөд одоо ч мөн номоо үргэлжлүүлэн үзсээр байгаа. Энэ бол миний амьдралын хамгийн аз завшаантай алхам болсон.
Сурч боловсрох туйлын их хүсэл тэмүүлэлтэй, номонд хайртай, орчлон ертөнц, амьд бодьгалын талаар ихэд сониуч зантай хүүхэд байсан хэдий ч, энэ бүгдийг сурах замнал минь харагдаж байгаа шигээ амархан, дардан шулуун байгаагүй юм.
Анх 10-н жилийн онц сурагч, хоёр удаа дэвшиж 16 настай сургуулиа төгссөн” гэжээ.
Б.Төгс-Амгалангийн удирдан авч явж буй AZ MALL дэлгүүрийн үйл ажиллагаа нь бүхэлдээ Хүүхдэд зориулагдсан гэдгээрээ Монголдоо анхдагч төдийгүй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх хамгийн тохиромжтой архи тамхигүй цорын ганц газар болоод байгаа билээ.
Мөн түүний ажиллуулдаг “АZ Family” гэр бүлийн ресторан нь Хүүхдийн төрсөн өдөр болоод үсэглэлийн баяр гэх мэт бүхий л төрлийн тэмдэглэлт үйл явдлуудыг бүрэн утгаар нь хөтөлж урлагийн номерийг үзүүлэн зохион байгуулдагараа эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

