Нийтийн дуучид дундаас өөрийн уянгалаг өвөрмөц хоолойгоо ялгардаг хүн бол дуучин А.Түмэн-Өлзий. Уртын дуучнаас их сургуулиа төгссөн ч, нийтийн дууны салбарт өөрийн нэрээ тамгалж яваа тэрээр тайзаа үгүйлжээ.
Өөрийн цахим хуудаснаа “Сайхан дуугаа дуулаад зогсож байхсан” хэмээн бичсэн тэрээр өдгөө гэр бүлийн хамт хотын захад байрлах хаустаа хөл хоригдсон. Охин ээж хоёртойгоо амьдардаг дуучин бүсгүй өдгөө 34 настай.