Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Харьцуулалт: “Миний ээж тэмээчин” дууг хэн сайн дуулсан бэ
Папарацци

Харьцуулалт: “Миний ээж тэмээчин” дууг хэн сайн дуулсан бэ

coolBy cool12/10/20202 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж хоёр бол Хонгор нутгаас төрсөн авьяас билэг төгөлдөр уран бүтээлчид билээ.

Нэгэнтээ энэ хоёр эрхэм ам жаахан муруйж хэн хэндээ тунирхан хэдэн оныг үджээ. “Зулай цагаан Алтай”, “Монгол далай” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олон түмэнд танигдсан Сангидорж “банхар” Пүүжээгээсээ жаахан эмээсхийж явахдаа нэг сайхан аялгуу зохион ноотолсноо үзүүлж, төгөлдөр хууран дээр тоглож сонсгожээ. П.Пүрэвсүрэн мөнөөх аялгууг сонсож, сэтгэлин таглаа ханзлан суухдаа “Найзад нь наадахад чинь таарчихмаар ийм шүлэг байна” хэмээн “Миний ээж тэмээчин” дууны шүлгээ өгсөн гэдэг. Тийм учраас “Миний ээж тэмээчин” дуу үнэнч нөхөрлөлийн бэлгэдэл болно үлджээ.


Бид энэ удаа “Миний ээж тэмээчин” дууг онцлохоор шийдлээ.

Хамгийн анх МУСТА, Анагаах ухааны доктор, эмч Г.Сарантуяа 1982 онд дуулж олон түмэнд хүргэсэн. Хүмүүс түүнийг МУГЖ Б.Сарантуяатай андуурах нь ч бий.

Харин түүний дараа МУСТА, Дуучин Э.Оюумаа дуулсан байдаг.

https://youtu.be/-93HRYosD4M

Уг дууг үе үеийн төлөөлүүд дуулж олон түмэн хүргэсээр л байна. Үүний тод жишээ бол дуучин Д.Отгонжаргал байлаа. Хүн бүрийн сэтгэлд уяатай явдаг энэ дууг шинэчлэн дуулж, клипжүүлсэн. ACE энтертайнментийн хамт олны бүтээсэн дууны клипэнд АЖ. П.Цэрэндагва, АЖ. Д.Мэндбаяр, “Miss World 2016” тэмцээний шилдэг 11 оролцогчийн нэг Мисс, жүжигчин А.Баярцэцэг нар тогложээ. “Миний ээж тэмээчин” дууны клипыг киноны нээлтийн дайтай нийлж шинэ жишиг тогтоосон байдаг.

https://youtu.be/N8mWZdsNm4s

Б.Мөнхжаргал

харьцуулалт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

2 сэтгэгдэл

  1. bb on 12/11/2020 10:22

    Сарантуяа сайхан дуулсан Мэргэжлийн дуучин биш ч төрөлхийн онцгой авьяастай. Хүүхэд байхаасаа л дуулсан. Цогзолмаа багшийн охин. Эгчтэйгээ миний аав адуучин гээд гоё дуулдаг байлаа

  2. bb on 12/11/2020 10:25

    Отгонжаргал ч сайхан дуулсан Мэргэжлийн өндөр түвшинд гайхалтай сайхан дуулсан Клип нь их гоё болсон

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.