Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцож, олонд танигдсан залуусын нэг бол Ч.Цэнгүүн буюу “Тэнгэрийн Хун Тайж” билээ. Тэрбээр загвар өмсөгч С.Төгстэй багагүй хугацаанд үерхэж, хамтын амьдралыг эхлүүлээд байгаа.

Одоогоос хоёр гурван жилийн өмнө хамтдаа блог хийж залуусыг байлдан дагуулж байсан тэд өнгөрсөн жилийн өдийд хэсэг хугацаанд time-out хийж, блогоо завсарлуулаад байсан юм. Харин өнгөрсөн хавар эргэн нийлснээр тэдний хамтын амьдрал дахин үргэлжилсэн.

Хосууд блогынхоо шинэ дугаарыг хийж эхэлсэн бөгөөд энэ удаад Ч.Цэнгүүн тогооч болж, С.Төгс хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Тэд блогоо “Далдын нууцаас” хэмээн нэрлэсэн байна.

