Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Нямбаатар сайд үнэхээр хэрээс хэтэрсэн эрх мэдэлтэй, үнэн поогоо, бярлаг сайд гэдгээ харуулав
нийтлэлчид

Нямбаатар сайд үнэхээр хэрээс хэтэрсэн эрх мэдэлтэй, үнэн поогоо, бярлаг сайд гэдгээ харуулав

coolНийтэлсэн: cool12/15/2020Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

НЯМБААТАР САЙД ТАНАА Ил захидал тэрлэхийн учир:

Цагийн өмнө Танд миний зүгээс сануулга болгон оруулсан пост гэнэт устав. Санахаас Гомбожав Наран, Мандах нар Баттулга, Бамбарууш Болд нарын хэд хэдэн найз маань лайк дарсан байсан, тэд гэрчлэх биз. Үүр шөнийн заагаар оруулсан постыг отон устгагч пялдагуудтайгаараа Та үнэхээр хэрээс хэтэрсэн эрх мэдэлтэй, үнэн поогоо, бярлаг сайд гэдгээ харуулав. Тиймээс үүнийг бичиж байна.


Эрт дээр цагаас оюунлаг сэхээтнүүд нийгэмд маш их нөлөөтэй байсан юм. Эрх баригчид болон тэдний хоорондын харьцаа түүхэн зарим үед нэлээд адармаатай байсан үеүд бий боловч нийгмийн ухамсарт нөлөөлөх, тэр утгаараа улс орнуудын хөгжлийн голлох түүчээ, хөдөлгүүр, зүтгүүр байх чадвараа хэзээ ч алдаж байгаагүйг түүх гэрчилдэг билээ. Гэтэл коммунист үзэл суртал гарснаас хойш люмпен пролетарийг нийгмийн тэргүүлэгч ангид өргөмжилж, оюунлаг сэхээтнийг хаашаа ч гуйвж чадах, байр суурьгүй давхрагад тооцох болсон нь оюунлаг сэхээтнүүдийг олноор нь хоморголон хэлмэгдүүлэхийн эхийг тавьсан нь маргашгүй үнэн. Оюунлаг сэхээтний орон зайг “ажилчин, малчин гаралтай залуучуудад дээд боловсролыг түлхүү эзэмшүүлэх” гэсэн поп нэрийн дор, бодлогоор хүчлэн хагас хугас мэдлэг эзэмшүүлсэн төдий люмпенжсэн давхрагын төлөөллүүдээр нөхөх их аян өрнөж, дундаж сэхээтэн гэсэн ойлголтод багтах, гадна төрх, амьдралын хэвшлээрээ сэхээтний дүртэй мөртөө люмпен сэтгэлгээтэй, чадвар муутай, коммунист арга барилтай сэхээтний шинэ давхаргыг үүсгэж, тэр хэрээрээ хөгжлийн эрчийг сааруулсан билээ.

Ардчилсан хөдөлгөөнийг соц нийгэмд цөөн үлдсэн оюунлаг, уран бүтээлч сэхээтний шинэ үе санаачилсан нь учиртай, бид цаад утгаараа жинхэнэ оюунлаг, чадварлаг, бүтээлч сэхээтний байр суурийг л нийгмийн тавцанд хуучин байдлаар нь эргэн сэргээх зорилго тавьсан гэж ойлгоход болно. Гэхдээ үүнд бид нийгмийн гарал үүслийн асуудлыг хөндөөгүй, тэртэй тэргүй өмнөх үеийн уламжлалт сэхээтний давхаргыг 1922- 1940-оод онуудад бараглаад устгачихсан байсан учраас ийм сэхээтнийг давхаргын хэмжээнд шинээр бий болгох нь ямар их нөр хүчир ажил болохыг ойлгож байсан. Ямар ч гэсэн эхний ээлжинд дундаж сэхээтний нийгэмд үзүүлэх нөлөө, оролцоог багасгаж, сэхээтнийг үнэхээр боловсрол, мэдлэг, чадварын шалгуураар шүүн, төрийн хэрэгт хүндээр хэрэглэх асуудлыг хөндсөн. Харамсалтай нь бидний санаснаар болоогүй, шинээр үүссэн МоАХ-нд люмпенгүүд олноор шургалж, хөдөлгөөнийг санаачилсан уран бүтээлч, цаад утгаараа жинхэнэ бүтээлч сэтгэлгээ нь хөгжсөн сэхээтнүүдийг хүчтэй түрж, нөгөөдүүл нь ч нэг их онгон царайлж, олонхи нь “тэнэг юмнуудтай хэрэлдэж маргаж байхаар, чаддаг юмаа хийгээд явъя” гэсэн хувиа хичээсэн байр сууриар зайгаа авч, уран бүтээлдээ эргэн орсон. Үүнээс болоод Ардчилсан шинэ тогтолцоог цогцлоох эрх мэдэл нөгөө л люмпен сэтгэлгээтэн, коммунист арга барилтнуудын гарт үлдсэн учир жанцантай юм.

Ардчилсан нийгмийг коммунист арга барилаар байгуулна гэж байдаггүй, энэ хоёр бол байнга зөрчилддөг зүйл, чухамдаа энэ зөрчлөөс болж өнөөгийн заваарсан байдал үүсээд байгааг харахад түвэггүй. Түүний нэг төлөөлөл нь Та байна гэж би харж байна. Та өнөөдөр төрийн сайдын суудалд дэвшсэн явдал нь Таны хэтийдсэн мэдлэг, онцгой чадвартай ямар ч хамааралгүй, Та өөрийнхөө сайнд бус, чухамдаа бидний үүсгэсэн Ардчилсан тогтолцооны гуйвуулсан хэлбэрээс үүссэн бүтээгдэхүүн. Цаад утгаараа Та өөрөө биш, бид Таныг гаргасан хэрэг. Өмнөх соц. нийгмийн үедсэн болжгэм Тан шиг хүмүүсийн хүрч чадах хамгийн дээд албан тушаал бол сумын эвлэлийн хорооны дарга, сумын захиргааны нарийн бичгийн даргаас яавч хэтрэхгүйгээр байсан. Гэтэл Ардчилсан Үндсэн хуультай оронд төрийн гол яамдын нэгийг толгойлох боломжийг бидний ач буянаар олж авсан Та Ардчилсан тогтолцоо, түүний механизмын тухайд ямар ч мэдлэггүй, ойлголтгүй ажээ. Сэтгэлгээндээ болон мэдлэг, чадвар, дадалдаа хэт ахадсан албан тушаалд очсон Та илтэд барьц алдаж, үүнийгээ өөрийнхөө хамгийн сайн мэдэх коммунист арга барилаараа хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь үнэхээр эмгэнэл боловч Та ганцаараа биш, өнөөгийн УИХ-ын дийлэнх олонхи нь яг Тантай адил хандаж байгаад гол учир нь байгаа хэрэг. Тиймээс Та өөрийгөө хэтийдсэн ухаантай гэдэгтээ гүнээ итгэж, Таныг шүүмжилсэн, буруутгасан бүхнийг нийгмийн дайсан /өмнөх нийгэмд “ардын дайсан” гэдэг байсан/ гэж үзэж, ял асуух тал руу халтирсан нь жүжигчин Навчаагийн асуудал, ЭХ-ийн зохих заалтад өөрчлөлт оруулах оролдлогоос тод харагдав. Өнөөдөр Нямбаатар сайдын суудлыг чимэглэж байгаа биш, сайдын сэнтий, гуншин л Нямбаатар гэдэг бодьгаалыг өөд нь татаж байгаа гэдгийг

Та хэдийнэ мартсан бололтой, өнөөдөр ч гэсэн сайдын суудлын давхиа, цогио, ергөө, хатираанд бүү хэл, хөнгөн шогшоонд ч унангаа алдан, бүүрэгнээсээ тас зуурч яваа атлаа хүний нүдэн дээр хэзээ язааны сайдын дүр эсгэн, хазгай суун, ташуураа эргүүлэхийг оролдож байгаа нь үнэхээр үнэмшилгүй агаад инээдэмтэй харагдах юм аа.

Та улс төрчийн хувьд хэт харалган учраас, лаг улстөрчийн дүр үзүүлэх гэсэн энэ тоглолтдоо хэт улайраад, люмпенжсэн сэтгэлгээгээр Ардчилсан төрийг байгуулахыг оролдох замаар нийгмийг самардаг, авилга, албан тушаалын шуналыг тэтгэдэг явдал үеэ өнгөрөөж байгааг мэдрэхгүй, мэдрэх зав ч үгүй л байх шиг байна. Нийгэм хөдөлгөөнд орж байна, бас ч нас залуу юм, ухаарч юун магад гэж бодсон дээрээс үүнийг л Танд анхааруулах гэж оролдсон минь энэ. Хаширсан учраас энэ постыг минь дахиад устгалаа гэхэд өмнөхийн адил гэнэдэхгүй ээ. Харин намайг Навчаадаж, Эрүүгийн хэрэг үүсгүүлчихнэ гэсэн бодол төрөөд байгаа бол, тэтгэврийн муу хөгшин яадаг юм гээд сэтгэлд Тань багтаад байгаа бол оролдоод үз дээ, хөөрхөн дүү минь.

Ах нь Ардын нам, Аюулаас хамгаалах яамтайгаа хүчтэй байхад Ардчилал гэж хашгирч босч ирэхээсээ айгаагүй юм, өнөөдөр өөрөө үндэс суурийг нь тавилцсан төрийн бяцхан сайдаас айх хүртэл зай ч байна, лай ч байна. Та ямар ч албан тушаалд очлоо гэсэн надаас хэзээд нугалам дутуу л үлдэнэ, энэ бол Та бид хоёрын тавилан юм. Ухаарвал аз. Амжилт хүсье.

НАЙЗУУДДАА ХАНДАХ НЬ: Миний энэ НН хаагдвал бүү гайхаарай.

Чимэдийн Энхээ

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.