Комидиан Б.Идэр-Од тал талын авъяастай гэдгээрээ гайхагддаг. Өөрийн гэсэн брэнд бүхий подкастай нэгэн.
Б.Идэр-Одын ээж “Ногоон нүдэн лам” романы зохиолч Ц.Оюунгэрэлийг мэдэхгүй хүн ховор. Барууны үзэл баримтлалтай хатагтай Ц.Оюунгэрэлийн хувьд сайн улс төрч гэгддэг ч, УИХ-ын гишүүн байхдаа гадаад нөхөртэй гэдгээрээ “гадуурхагдаж” явсан удаатай. Үүндээ тэрээр нэг их эмзэглээд байдаггүй. Хүүхдүүдтэйгээ ч нээлттэй, тэднийг ардчилсан зарчмаар өсгөсөн гэдгийг түүний том хүү комидиан Б.Идэр-Од хэлдэг.Энэ удаагийн Улаанбал нэвтрүүлэгийн зочиноор Ц.Оюунгэрэл уригджээ.
Түүний хүү цахим хуудаснаа “За, ээж минь Лодой дээр л нөгөө хэрэлддэг техникээ гусдаг юм шүү! Эвгүй нөхөр дөө.” хэмээн хошигносон байна.