Цар тахалтай нүүр тулсан энэ цаг үед Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан covid-19-тэй тэмцэх ёстой байтал албан тушаалтай тэмцэж яамандаа халаа, сэлгээ хийгээд эхэлжээ.
Ингэхдээ Д.Нарангэрэл, Я.Буянжаргал нарт нэгэн эмнэлгийн орлогч даргаар очих саналыг тавьсан байна. Тэд уг саналыг нь хүлээж аваагүй учир сэлгээ гэх нэрийн дор халаа сэлгээгээ “цэвэрхэн” хийж байгаа аж.
ЭМЯ-ны эх сурвалжийн хэлснээр “Тэд өөр бүтцээр ажиллана. Халаа сэлгээ байхгүй. Дотроо ажиллана гэсэн үг” гэв.
Ажлаасаа гэнэт халагдсан яамны 20 гаруй ажилтан, албан хаагчид шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаа өгөхийг шаардсан талаар Д.Нямхүү захирал өчигдөр /2020.12.24/ мэдээлсэн. Шалтгаан нь ХӨСҮТ-өөс халдвартай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхгүй гэж эсэргүүцсэний төлөө түүнийг ажлаа өгөхийг шахан шаарджээ.