“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт МУГСЗ нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай оролцсон билээ.
Энэ хүнгүйгээр монголын сэтгүүл зүйн хөгжлийг төсөөлж болохгүй мэт. Хэдийгээр одоо 80 гаруй насыг зооглосон ч Монголын радио телевизэд насаараа ажилласан түүний үг бүхэн залууст үнэтэй сургамж болдог.
Тэрбээр нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Эмэгтэй хүн бол би чамд хайртай гэж хэлэхгүй хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй шүү дээ… Яршиг л байна” гэжээ. Дашрамд дуулгахад Д.Амбасэлмаа багш оюутнуудаа “Сүүлийн үед эмэгтэйчүүд үнэ цэнгүй болоод байгаа шүү. Эр хүн дуудахаар годогноод гараад гүйчих юм. Эмэгтэй хүн чинь эрхэмсэг үнэтэй цэнтэй байх учиртай шүү” хэмээн сургаж байсан гэдэг.