Урлагийн сайхан гэр бүлийн амьдрал хайр дүүрэн жаргалтай байдаг бизээ. Хүн бүрийн хайр талархлыг хүлээсэн гэр бүл бол Монгол улсын гавьяат жүжигчин Ё.Цогоос эхлэлтэй найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Ц.Өлзийхүү нар билээ.
Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын том охин нь мисс, жүжигчин Х.Баярмаа, хүү нь Х.Санжаа юм. Саяхан том охин нь “Романтик биш гэх үү” гэсэн кино зохиолж бичиж аавыгаа баярлуулсан бол хүү нь хөөрхөн хүүхдээ өлгийдөн авч баярлуулжээ.
Х.Санжаа амьдралын ханиараа Б.Гангаамаа гэх бүсгүйг сонгосон бөгөөд хөөрхөн ач хүүг нь төрүүлж өгчөө. Энэ тухайгаа Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нар шинэ оны босгон дээр баяртайгаар олонд дэлгэсэн байна.