“Х-Түц” хамтлагийн захирал жүжигчин Онон ямар ч насны эмэгтэй, эрэгтэй хүний дүрийг чадварлаг гаргадаг гэдгээрээ тун ч алдартай нэгэн. Залуу байхад нь эмэгтэй хүнтэй андууран түүнд дурлаж явсан залуус ч бий гэдэг.
Алаг нүдэнгүүдийн ахлагч тэрээр гэртээ ч мөн алаг нүдэнгүүдтэй байдаг бөгөөд түүний хүүхдүүд аавынхаа хуулбар гэж хэлж болохуйц тун ч төстэй ажээ.
Мөн жүжигчин Н.Ононтой туйлын адилхан нэгэн охины бичлэг яваад байгаа билээ. Бичлэг дээрх бяцхан охиныг харсан хүн бүр л ЯГ Онон гэнэ.
Өөртэйгээ адилхан тэр охинтой нэвтрүүлэгт хамт оролцсон.Тэгвэл жүжигчин маань эрэгтэй ихэрийгээ мөн л олоод авжээ.
Цахим хуудаснаа “Энэ бүх зурагны эзэн нь өөрийгөө гэж бодоод явж байтал хэргийн эзэн хэнгэргийн дохиур тогтоогдлоо. Олон сар хоногийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн!!! Гантулга гэх хүн.” хэмээсэн байна .Адилхан гэхэд ийм адилхан хүмүүс байдаг аа.