Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Б.Отгон: Б.Солонгоо чинь “ХЭРГИЙН ЭЗЭН” Сү.Батболдын хүүгийн “ТӨЛӨӨНИЙ ХҮН ” биш шүү
нийтлэлчид

Б.Отгон: Б.Солонгоо чинь “ХЭРГИЙН ЭЗЭН” Сү.Батболдын хүүгийн “ТӨЛӨӨНИЙ ХҮН ” биш шүү

coolНийтэлсэн: cool01/27/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэтгүүлч  Б.Отгон цахим хуудаснаа “анхаар !!!! төлөөний хүн  !!!!!!!

Олон улсын шүүхэд Монголын Засгийн газрыг төлөөлөх хуульч Б.Солонгоо чинь “ХЭРГИЙН ЭЗЭН” Сү.Батболдын хүүгийн “ТӨЛӨӨНИЙ ХҮН ” биш шүү!!!!!!

сэтгүүлч Б.Отгон цахим хуудаснаа нийтэлжээ.Ерөнхий сайд асан Сү. Батболд Оюутолгойтой хэлэлцээр хийхдээ авлигал авсан гэх хэрэг Олон улсын шүүхэд очиж, Монголд Засгийн газар огцорч, өлсгөлөн суулт эхлээд буй.Яг энэ үеэр “Рио Тинто”-той хэлэлцээр хийх багийн ахлагч, Нью-Иоркийн шүүхэд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөх хүнээр ЗГХЭГ-ын дэд дарга Баярсайханы Солонгоо хэмээх эмэгтэй томилогдсон.
Өчигдөр төв талбайд суулт зарлаж буй С. Ганбаатар дээр Хууль зүйн сайд Х. Нямбаатартай хамт очиж уулзсан Б.Солонгоо : “Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй учир иргэний гаргасан материал үнэн гэж үзэж болохгүй”,” Монгол улс 2021 оны 1 сарын 31-ны дотор сөрөг нэхэмжлэл гаргах маргаан байхгүй ” гэж илт хэргийн оролцогчдын талыг өмөөрсөн мэдэгдэл хийсэн нь анхаарал татав.

Б.Солонгоо гэж хэн бэ?

Б.Солонгоо нь Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн “ТӨЛӨӨНИЙ ХҮН” ажээ.

БАРИМТ-1

Сү.Батболдын хүү Б.БАТТҮШИГ Б.СОЛОНГОО нар хоёр ч төрийн бус байгууллагаар хамтардаг

1. Б.Баттүшиг нь “ Монголд та хэрэгтэй ” ТББ-ыг үүсгэн байгуулжээ. Уг ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Солонгоо ажилладаг. Тэд хамтдаа хүүхэд залуусын дунд олон арга хэмжээ зохион байгуулсаар иржээ. Сү.Батболд ч зарим арга хэмжээнд нь оролцдог байна.

2. “Монголын бадминтон сонирхогчдын холбоо ”-ны Ерөнхийлөгч нь Б.Баттүшиг, Удирдах зөвлөлийн гишүүн нь Б.Солонгоо. 2018 онд Куала Лумпур хотноо болсон “Бадминтон ба эмэгтэйчүүд ”Азийн форумд Б.Баттүшиг Монголоос тамирчдыг бус удирдах зөвлөлийн гишүүн Б.Солонгоог явуулжээ.

3. Нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажилладаг дээрхи хоёр ТББ-аас зохиосон арга хэмжээ бүрт Б.Баттүшиг, Б.Солонгоо хоёр хэлхээтэй мэт хамтдаа явдаг

БАРИМТ-2
Б.Солонгоо нь ОЮУТОЛГОЙН захирлууд болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой мөн л ТББ-аар хамтардаг.

“ Монголын бизнесийн зөвлөл ” нэртэй ТББ -аар дамжуулан Рио Тинтогийн татварыг бууруулсан гэж Дубайн гэрээгээр ял авсан хүмүүсийг буруутгасан. Б.Cолонгоо нь “Монголын бизнесийн зөвлөл ” ТББ-ын удирдах зөвлөлд “Оюутолгой” ХХК-ийн өмнөх болон одоогийн захирал Камерон Макрей, Армандо Торрес нартай хамт байдаг ажээ. Мөн Б.Солонгоо нь “Эрх зүйт төр ба Ардчилалын хүрээлэн ” ТББ-ыг УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргилтой хамтран эзэмшдэг байна.

ДҮГНЭЛТ:

Эндээс Б.Солонгоо нь Сү.Батболдын хүү Б.Баттүшигтэй нэг ТББ-д харьяалагддаг, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд болох нь батлагдаж байна. Гэтэл Б.Солонгоогийн Монгол улсын Засгийн газрыг төлөөлөх Нью-Иоркийн шүүх дээр өрнөж байгаа гол маргаан бол Сү.Батболд Оюутолгойн хэлэлцээг батлахдаа их хэмжээний авлигал авсан гэх хэрэг. Хэрвээ Монгол улсын Засгийн газар нэхэмжлэлээ гаргахгүй, эсвэл татгалзвал энэ хэрэг хаагдна.Зарим эх сурвалжийн мэдээлэлд: “ Монголын Засгийн газар зориуд нэхэмжлэл өгөхгүй өдий хүрсэн”,”Монголын засгийн газраас эвлэрсэн гэх утгатай бичиг очсон тул хэргийг хаасан”, “Монголын талаас хэн бичиг явуулсан нь мэдэгдэхгүй байгаа ”… гэх мэтийн ойлгомжгүй зүйлүүд яригдаж буй.”ХЭРГИЙН ЭЗЭН” арай Б.Солонгоо биш биз дээ!!!

Монголын 3 сая иргэний өмннөөс энэ асуудалд яаралтай ТАЙЛБАР шаардаж байна!!!

Үргэлжлэл бий…….

Сэтгүүлч Б.ОТГОН 2021.01.27

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.