Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Оюукаа, та эх орондоо хайртай юу
нийтлэлчид

Оюукаа, та эх орондоо хайртай юу

coolНийтэлсэн: cool01/28/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оюукаа, та эх орондоо хайртай юу…

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс би ингэж асуумааргүй байна. Тиймээ анд найз Оюукагаас “Та эх орондоо хайртай юу” гэж асуух цаг бүү ирээсэй. Энэ их учиртай үг шүү.

2015 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг мөн л Рио Тинтогоос болж унагаад Ч.Сайханбилэгийг хүчээр шахуу Ерөнхий сайдад томилож асан тэр цаг үе Л.Оюун-Эрдэнийг томилож байгаа энэ цаг хугацааны мөчлөгтэй адилхан санагдаад байна. Ч.Сайханбилэг ч Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайдуудын сайд байсан юм шүү. Сайханаа бидний харилцаа тэр үед сайхан байлаа. Бие биенээ найз нөхөд гэцгээдэг байв. Харин Н.Алтанхуяг огцормогцоо гэнэт түүний нэрийг бариад гарч ирсэн тэр мөчөөс найз байхаа больж зам салсан түүхтэй. Учир нь сэтгүүлч миний бие тухайн үед нь Сайханбилэгийг “Чи л надад ганцхан баяр хүргэсэнгүй. Бүх хүн Ерөнхий сайдаар томилогдлоо гэж баяр хүргэлээ” гээд утсаар ярихад нь би “Сайханбилэг ээ та Ерөнхий сайд болж болно. Даанч цаг нь биш юмаа. Таниар Рио Тинтогийн татварын өрийг цайруулж олон улсын шүүх дээр Монголын Засгийн газрыг үнэгүйдүүлэх гэж ах нар чинь томилож байна” гэж хэлсэн юм. Энэ хэлсэнээ ч нийтлэл болгон бичиж байлаа. Хожим яг л тийм болсон доо.

Мань эр Дубайн гэрээг байгуулж 14 банкны барьцаанд Оюутолгойн ордыг тавьчихаад түүнийгээ хөрөнгө оруулалт боллоо гэсэн гоёхон хэвлэлийн бага хурлыг Харвард стайлаар онгоцны буудал дээр хийж нохой шуугиулсан ч төдөлгүй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт “тиймээ, зээл юм аа” гэж хэлсэн дээ. Тухайн үед зэвүү дургүй хоёр дээд цэгт хүрсэндээ би түүнээс “Та эх орондоо хайртай юу” гэж асуугаад уурлуулж орхисон юм. Дараа нь Ерөнхий сайдын суудлаа өгчихөөд бас л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар ХХБ д өгчихсөн асуудлаар нь нэвтрүүлэгтээ ярилцахдаа мөн л “Та эх орондоо хайртай юу” гэж асуусансан. Мөн л хариулж чадаагүй…

За түүх ярихаа орхиж нэгэн цагт Оюукагаас ингэж асуух хувь заяаны шоглоом бүү ирээсэй гэсэндээ үүнийг бичиж байна. Бичсэнийг минь Ерөнхий сайд олж унших нь гарцаагүй. Одоо бид найз хэвээрээ ч нэг нь Ерөнхий сайд нөгөөх нь сэтгүүлч тул дэвжээний хоёр талд зогслоо. Өмнө нь алдааг чинь уучилж, зөв талаас нь харж, өмөөрч , шүүмжээ зөвхөн өөрт чинь хэлдэг байсан бол одоо олны дунд палхийтэл хэлэх ёстой “үүрэг” ирлээ.

Ерөнхий сайд хүний алдааг нууж болдггүй, Ерөнхий сайд хүн алдах эрхгүй. Тиймээс, Ерөнхий сайд болсон найздаа би ганц л юм захья. Өөрөө ч энэ талаар надад байнга ярьдаг байсан даа. “Ёс зүйгүй үнэнч байдал гэдэг хүнийг ч, төрийг ч алж дуусгадаг аа “ гэж. Туг чинь болж дэрвэж явсан У.Хүрэлсүх яг энэ ёсоор урвагчийн дүрээр амь зулбан одов. Ингэж одохынхоо өмнө дараагийн Ерөнхий сайдаараа өөрийг чинь нэрлэж парламентийн өмнө торгон жолоо өргүүллээ. Төрийн хүний хувьд, эр хүний хувьд арчаагүйгээр зугтсан Хүрэлсүхдээ “ёс зүйгээ умартан үнэнч гэдгээ харуулах уу, төрийн далбаанд өргөсөн тангарагтаа үнэнч байх уу” гэдэг сонголт өмнө чинь ирэв. Хамт тэмцэж, хамт учраа мэдэхгүй, зүгээ олохгүй төөрч явсан Нямбаатар лав ёс зүйгүй үнэнч байдлаа үзүүлж эхлэж байна билээ. Намдаа шургалсан олигархуудтай гар барилцаад Оюутолгойн гэрээг Монголд ашиггүйгээр хэвээр нь үлдээж, оффшор Сү.Батболд, Д.Цогтбаатар, Ганзориг нараа өмөөрч хөнжилдөө хамт орох уу гэдгээ шийдэх цаг ирлээ Оюун-Эрдэнэ ээ!!! Хоёр жилийн өмнө УИХ ын дарга М.ЭНхболдын ширээнээс нь буулгах гэж тэмцэлдэж байхдаа “Та төрийн сүлдний өмнө үнэнээ хэл…” гэсэн тэр гал цогтой үгийг чинь хэн нэгэн залуу улстөрч эргэж өөрөөс чинь асууж мэдэх цаг энэ мөчөөс тоологдож эхэллээ. Бүх юм худал пи ариар явдаггүй гэдгийг сая мэдэрсэн дээ, анд минь. Гоёчилсон, худал намтарчилсан бүхэн цагийн шалгуурыг давсангүй. Найз минь чи Хэнтийн хүү. Чингис хаан Жамух хоёр гурван удаа андын тангараг өргөсөн ч 20 жил үхэлдэн тулалдсан түүхийг бүү март. Гоё нэвтрүүлэг, гоё шторк, гоё үг худал гэдгийг үүрд сана. Шударга ёс ганцхан л чигийг заадаг. Уг нь чи тэр зүгийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ зам чинь цагаан биш хад асгатай, шавартай намагтай, цастай зудтай.

Замын бартаанд шантарч, ах нараа дагаж ёс зүйгүй үнэнч зан гаргавал түүх өөрөө чамайг өршөөхгүй юм. Гэхдээ түүхийн цаазанд гэсгээгдэхээс чинь өмнө над мэтийн чадваргүй сэтгүүлч нар “Оюун-Эрдэнэ та эх орондоо хайртай юу” гэж эхлэж асуух болно шүү.

Тийм цаг бүү ирээсэй. Амжилт хүсье анд аа, төрийн сүлд өргөсөн тангарагтаа үнэнч яваарай.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.