Оюутолгойн асуудалтай холбоотойгоор энэ сарын 25-наас буюу Даваа гаригаас эхлэн өлсгөлөн зарлаад байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэмцлийн энэ хэлбэрээ зогсоож буйгаа өнөөдөр /2021.1.29/ албан ёсоор мэдэгдсэн юм.
С.Ганбаатар гишүүн талбай дээр 4 хоног суулт хийхдээ нийт 10 кг турсан байна.
Тэрээр цахим хуудаснаа “ Гишүүн маань гэртээ бие нь сайн байгаа. Одоо ч дотроосоо даараад байдаг юм байна гэсэн нийт 10 кг турсан байна. Санаа тавьж асууж мөн дэм өгч байгаа бүх хүмүүстээ баярлалаа.
Жич: Зургийг нууцаар авчихлаа. Бас нөгөө ОТ холбоотой бичиг цаастайгаа
2021.01.31 өдрийн 15:32 минут” хэмээжээ.