Дуучин Нара Нямхүү эмчийн талаар цахтим хуудаснаа “6-хан сарын өмнө Байшингийн ханан дээр зургийг нь зураад баярлалаа гэж байсан эмчийгээ

6-хан сарын дараа Сайд нь Новшоор нь дуудаж, хүн болгон л хараах…
Нэг л юм үнэн.
Аавыгаа архи уулаа гээд алгадаж болохгүй
Ахмадаа буруу байлаа гээд зүхэж болохгүй
Хичнээн дарга байлаа гээд харааж болохгүй
Хашиж буй албан тушаалын үүрэг, хязгаар гэж бий…
Хоёр хүүхэн хэрэлдээд муугаараа дуудалцаж байгаа биш
Төрийн сүлднээс адис авсан сайд хүн Ахмад мэргэжилтнээ элдвээр зүхэх ариун явдал уу?
Эмнэлэг сайхан болох чухал асуудал мөн ч
Эмчилгээ сайжирч, өвчин Эдгэрэх нь хамгийн чухал нь биз дээ?
ПиАр гэдэг зүйл бүх салбарт хэрэгтэй ч
ПиАраар хөөцөлдөж болохгүй үнэ цэнэ гэж юм бас байнаа байна.
Угаасаа Эмнэлэгийн үйлчилгээ иргэн бүрд нээлттэй байдаг манай орны хувьд
Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь илүү чухал асуудал болохоос
Маркетинг, ПиАр нь дутсаны улмаас салбар доройтоод байгаа юм биш байх.” хэмээжээ.

