Кинонд бүтээсэн дүрүүдээс илүү хов жив, хоч нэр түүнийг дагах болсон. Гэвч тэр жүжигчний ажилдаа туушдаа байсаар хамгийн сүүлд “Нийслэл хүүхэн” киноны гол дүрийг бүтээгээд байгаа жүжигчин Б.Мишээл өнөөдөр сүртэй гэгч мэдэгдэл хийв.

Залуу жүжигчин Р.Отгонбаярын гэр бүлийг үймүүлж салгасан хэмээх бор шувуу сүүлийн үед нисэх болсныг анзаарсан уу гэлтэй тэрээр “За тэгээд манай нөхрийг харъя гээд байсан хүмүүс харж санаагаа амраав уу? Дашрамд хэлэхэд Toygo бид хоёр 2011 оноос хойш найзлаж байна.
Андуурч эндүүрээд байгаа нөхдүүдээ.” гэжээ.

Анхны амьдралаасаа хөөрхөн хүүтэй хоцорсон Б.Мишээл шинэхэн амрагаа танилцуулахын сацуу, гэр бүл үймүүлсэн гэх ярианд ийнхүү хариу өгчээ.


