Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»С.Амарсайхан:Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж эрүүл байлгахыг нэн тэргүүнд үзнэ
Сонин хачин

С.Амарсайхан:Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж эрүүл байлгахыг нэн тэргүүнд үзнэ

coolНийтэлсэн: cool02/18/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ШУУРХАЙ: Улсын Онцгой Комиссын дарга, шадар сайд С.Амарсайхан 3-р сарын 1-нээс хичээл орохгүй хойшлуулсан гэдгээ ийнхүү нүүр номондоо бичжээ.

Сайн байцгаана уу?

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчиддаа энэ өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.

Халдварт өвчний улмаас хүүхдүүд та нар минь хичээлийн жил дамнан теле, цахимаар хичээллэж байгаа учраас анги хамт олноо, найзуудаа, багшийгаа, бас сургуулиа санаж байгаа.

Гэвч цар тахлын голомттой үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлж, цахимаар хичээл үзэхээр сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч эрсдэлийг бүрэн арилгах хүртэл хүүхдүүд та нарыгаа теле хичээлээ тогтмол үзэж, гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь багшдаа шалгуулж, идэвх чармайлттай суралцахыг хүсч байна.

Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.

Харин өдгөө цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх боломжтой, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед суралцаж байна. Зөв ашиглаж чадвал энэ бол боломж юм.
Тэгвэл цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байна.
Бид бүх нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед хүүхдүүд та бүхэн хайртай гэр бүлийнхээ төлөө, эх орныхоо төлөө оруулах үнэтэй хувь нэмэр бол хичээл сурлагадаа шамдах явдал юм шүү.

Магадгүй хожим том болоод хүүхдүүд та нар энэ үеийг “Үсэглэлийн баяраа хийж амжаагүй нэгдүгээр ангийнхан”, “Хонхны баяраа цахимаар хийсэн төгсөх ангийнхан” гэх зэргээр дурсан ярицгаах болов уу.

Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан.
Монголчууд бид “Эрүүл биед саруул ухаан оршдог” хэмээдэг. Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, хил гааль, мэргэжлийн хяналтын албанд ажилладаг олон хүүхдүүд тэднийгээ юуны төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг сайн мэдэж байгаа.

Шинэ жилээр Өвлийн өвөөд захидал бичсэн олон хүүхдийн хүсэлт дунд “Коронаг манай дэлхийгээс явуулаад өгөөрэй” гэсэн чин сэтгэлийн үгтэй зурвас байсан байх…

Ертөнцийн хүүхдүүдийн энэ хүсэл удахгүй биелнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Би ААВ хүн.

Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж эрүүл байлгахыг нэн тэргүүнд үзнэ гэж итгэж байна.

Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.