Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Наро Банчэн гэгээн Улаан загалмайн нийгэмлэгт 10 сая төгрөг хандивлажээ
Мэдээ

Наро Банчэн гэгээн Улаан загалмайн нийгэмлэгт 10 сая төгрөг хандивлажээ

coolНийтэлсэн: cool02/20/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Наро Банчэн гэгээн Улаан загалмайн нийгэмлэгт 10 сая төгрөг хандивлажээ

Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв сүсэгтэн олноо уриалан буяны их үйлсэд оройлон оролцдог. Тэрбээр энэ удаад Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүнсний багц” сайн үйлсийн аянд 10 сая төгрөг хандивлалаа.

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц”-ыг тус нийгэмлэгийн тусламж хүртэгсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу айл өрхүүдэд олгодог. Тэгвэл “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх өрхүүдээс гадна хөл хорионы дэглэмээс шалтгаалан орлогогүй болсон иргэд, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг нийт 22 мянган айлд Монголын Улаан загалмай нийгэмлэг “Хүнсний багц” тусламж үзүүлсэн.

Харин өчигдөр Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав нартай уулзаж, “Ковид-19” вирусийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа.

Энэ үеэр Наро Банчэн гэгээн “Хүнс тэжээлийн хомсдолд орсон айл өрхүүдэд “Хүнсний багц” тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийг буяныг даган баясахаар ирлээ” гэв.

Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Таны хандив тусламжийг “Хүнсний багц” болгон хүнс тэжээлийн хомсдолд орсон 200 айл өрхөд гардуулсныхаа дараа танд тайлан мэдээгээ танилцуулна” гэж хэлээд Наро Банчэн гэгээн болон түүний үүсгэн байгуулсан “Наро Банчэн хутагт” сангийн гүйцэтгэх захирал С.Ихбаяр нарт нийгэмлэгийнхээ гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардууллаа.

Өмнө нь Наро Банчэн гэгээн

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн.
  • Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппаратыг хандивласан.
  • Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн.
  • -Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн.
  • Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оройлон оролцож буй Наро Банчэн гэгээнтэнд гүн талархал илэрхийлье.

гэгээлэг мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.