Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аяс, дэгийг болгосон дуучин бол Самандын Жавхлан. Түүний уянгалаг хоолойгоороо амилуулсан олон сайхан уран бүтээл бүр нь түмэн олны сэтгэлд хүрдэг. Жирийн дуучнаас төрийн түшээ хүртэл дэвшсэн түүнийг улс төрчөөс илүү уран бүтээлч талааснь хүмүүс ихэд хүндэтгэдэг.

Өнөөдөр түүний нартад мэндэлсэн өдөр тохиож байна. Эрхэм гавьяатад төрсөн өдрийн мэнд хүргэе.


