Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ч.Номин сайдаа, “Ододтой бүжиглэе” шоунаас тань халдвар гарчихлаа
Папарацци

Ч.Номин сайдаа, “Ододтой бүжиглэе” шоунаас тань халдвар гарчихлаа

coolНийтэлсэн: cool03/02/2021Шинэчилсэн:03/02/20211 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусний нийт батлагдсан тохиолдол 3000 болж, Улаанбаатар хот дахь халдвар авсан өвчтөний тоо 2155 хүрээд байна.


Бүртгэгдэж байгаа тохиолдлууд өдөр ирэх бүрт нэмэгдэх хандлагатай байгаа учраас Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас хувь хүн, албан байгууллагуудыг дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, халдвар тархахаас сэргийлэхийг сануулсан.

Хэдийгээр хөл хориог цуцалж, зарим төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг нээсэн ч хүний хэт бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж, салбар тус бүрт мөрдөх стандарт журам баталж, дагаж мөрдөхийг шаардаж байгаа. Хэрвээ дээрх стандартыг зөрчвөл тухайн байгууллага, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн.
Тэгвэл онцгой нөхцөл байдалтай, эх үүсвэр нь тодорхойгүй халдвар нэмэгдэж байгаа яг энэ үед Соёлын сайд Чинбатын Номингийн “Монгол-HD” телевизээс коронавирусний халдварын батлагдсан тохиолдол гараад байна.

Тус телевиз нь “Ододтой бүжиглэе” гэх шоу хийж байгаа. Энэ шоуны бичлэгийн үеэр 100 гаруй хүнд халдвар тархсан байж болзошгүй байдал үүсээд байгаа юм.
Учир нь “Монгол-HD” телевизийн ажилтан А гэх эрэгтэйн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан. Халдвар авсан иргэн нь шоуны зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд халдвартай гэдгээ мэдэлгүй ажлаа хийж явсан байна. Одоогоор дээрх эрэгтэйг Яармагт тусгаарлах байранд аваачсан бол түүний хавьтагчаар шоуны оролцогчид болон зургийн багийн 100 орчим хүнийг тогтоож, эхнээс нь тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байна.

Ийнхүү соёлын салбарт бодлого зангидаж, шинэчлэл хийх үүрэгтэй сайд маань өнөөдөр нийгэмд соёлын үр тарих бус бүр эсрэгээрээ ковидын халдвар “тараах” нөхцөл боломжоор хангаж, олон мянган иргэнийг эрсдэлд оруулж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл мөн.

Нөгөө талаас бүтэн хоёр жилийн турш Монгол улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарынхан энэ аюулт өвчний эсрэг бүхий л боломж бололцоогоо дайчлан нойр хоолгүй зүтгэж байхад Соёлын сайд Ч.Номин Засгийн газрынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж байгаатай агаар нэг хэрэг юм.

Нийгэм цаг үе Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

1 сэтгэгдэл

  1. Ху on 03/05/2021 11:09

    Корона илэлсэн нь их юм удахгүй ДОХ илрэх биз ГОМО Баасан найруулж байгааздээ.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.