Өнгөрсөн жилийн баяр наадмаар допингийн шинжилгээнд бүдэрсэн аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, гарьд Б.Бат-орших нар Ардын хувьсгалын 100 жилийн наадамд барилдах эрхтэй болжээ.
Эх сурвалжийн мэдээлсэнээр “Бөхчүүдийн допингийн хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон аж. Учир нь бөхчүүдийн шинжилгээний хариу БНСУ-аас шинжилгээний лабораторигоос ирэхгүй удсан тул ийм шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлгэрэнгүй шинжилгээний хариу байхгүй учир бөхчүүдийн шинжилгээ мөн, бишийг тогтоох боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн мэдээлжээ.
Одоо Баяр наадмын комисс шийдвэрээ гаргавал эдгээр бөхчүүд барилдах эрхтэй болно. Мөн өмнөх жил нь шүүхээр заргалдсан аварга Э.Оюунболд ч гэсэн барилдах эрхтэй болсон юм. Харин шүүхээр заргалдаагүй улсын начин Л.Цэрэнтогтох хохирогч болоод үлдэх магадлалтай болсон байна.
1 сэтгэгдэл
Гарьд Баттогтохын барилдах эрх аль эрт албан ёсоор сэргээгдсэн шүү дээБатсуурь,Пүрэвдагва нараас тусдаа асуудал Допингийн төвийн хэргийг одоо болтол хуулийн байгууллага шийдвэрлэхгүй байгаа нь л маргаан дагуулаад байх бололтой 2019 оны 7-р сарын 11;12-ныөдөр үзүүлсэн амжилтыгцуцалсан учраас Оюунболд Цэрэнтогтох нарын шийтгэвэрийн хугацаа 2021 оны 7-рсарын 10-ны 24-00цагтдуусгавар болох үндэслэлтэй бизээ “шинэ допинг” Батсуурь,Пүэвдагва нартай барилдах эсэхээ өнгөрсөн жил эсэргүүцэл зарлаад байсан 2 дамба тэргүүтнүүд шийдэх болж байх шив дээ