Б.Цэцэг дуучин Дэлгэрмөрөн,Ананда хоёрт холбогдох асуудалд ингэж бичжээ. Олгой хагаравч тогоон дотроо гэж битгий дэмийр.

Олны өмнө дэлгэсэн нь маш зөв алхам болсон хүний амьдрал бидэнд хамаагүй гэсээр хэдэн арван бүсгүйчүүд хаалганы цаана э-рэмдэглүүлж, хичнээн хүүхдүүд гэр бүлийн хүч ирхийлэлд далд хэлбэрээр өртөж байгаа гэдгийг батлах наад захын жишээ шүү.
Хүч ирхийлэл байгаа газар хүүхэд өсгөж боломгүй! Яаж гурван хүүхдээ давхар хоёулаа хэрэлдэж уралдаад сэтгэл санааг нь өвтгөж зовоогоод байж болдог юм бол.
Хүүхдийн сэтгэл зүйд л муу нөлөөлцгөөж байна даа.
Эцсийн дүндээ насанд хүрэгсэд шийдлээ олно л биз.. харин насанд хүрээгүй 3 охинд сэтгэлийн шарх, элэг эмтрэм сошиал хүч ирхийлэлд дүрс зургийн хамт өртөж байна!
Эцэг эх байх эрхийг ч хасах хэмжээний зүйлүүд ярьж хэлж, орилж, зод олдож нүдэлддэг бололтой….
Хоол өгөөд, хувцас өмсгөөд хүн болгочихлоо гэдэг бодлоосоо салцгаа! Төрүүлсэн нь л үнэн болхоос Хүүхдүүд чинь Монгол улсын иргэн! Өөрсдийгөө хамгаалах хуультай.
Хүч ирхийлэлд өртүүлж, үргэлж бөгс бөөр, арxu дарс, зодо0н нүдээн дунд өсгөж байгаагаа өөрсдөө баталж байгаа бол хэн вэ гуай ч байсан хуулийн өмнө хариуцлага үүрэх ёстой.
Эцэст нь би л сайхан байвал бусдын хэрэг надад хамаагүй гэж бодогсодод хандаж хэлэхэд бидний өсгөж буй хүүхдүүд нэг нийгэмд хамтдаа үлдэж ханилан сууж, хайр сэтгэлтэй болцгооно гэдгийг битгий мартаарай .


