Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»АННА КРЬЯНОВА : “Бохир ус” гоожих нь сайн
Папарацци

АННА КРЬЯНОВА : “Бохир ус” гоожих нь сайн

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/01/2021Шинэчилсэн:07/01/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уншигч та бүхэндээ нэгэн сонирхолтой асуудлыг хөндөж, зөвлөхөөр шийдлээ. Бохир ус гоожих нь сайн зүйл. Учир нь зэвтэй бохир ус гоожиж дууссаны дараа цэвэр тунгалаг ус гарч эхэлдэг. Худаг гаргахад ч ялгаагүй.

Эхлээд булингартай ус гардаг. Харин дараа нь ус тунгалагширдаг. Яг үүнтэй адилхан таагүй зүйлс өрнөж дууссаны дараа таны амьдралын таатай, сайхан үе эхэлдэг гэдгийг сануулахыг зорилоо.

Насныхаа амьдралыг хамтдаа туулахсан гэж хүсэхээр сайн бүсгүй, сайн залууг хүлээсэн ч хэн ч байхгүй. Та гоонь хэвээр. Яг л таныг “блок”-н ханан дунд тусгаарлачихсан юм шиг. Нөхцөл байдал тэртээ тэргүй муу байхад муу дээрээ муу гэдэг шиг огт хүсэхээргүй хөршийн балгадаг хүү, хиртэй хувцастай нэгэн, ерөөс өөрт чинь огтоос таалагдахгүй хэн нэг нь таньтай танилцахаар оролдох….

 

Энэ нь магадгүй танд бүүр гутармаар ч санагдуулах нь бий. Гэвч юу юугүй сэтгэлээр унан гутрах хэрэггүй. Танд гутармаар санагдах энэ байдал сайныг зөгнөж байгаа хэрэг. Учир нь таны “блок” тайлагдсан буюу та эргэн тойрон дахь харилцаанд нээлттэй болжээ гэсэн үг юм. Харин амьдралд юу ч бүүр юу ч тохиолдохгүй, хэнтэй ч учрахгүй байх нь блокон ханан дунд гацаар суух шиг нөхцөл л ус урсахаа больсон голын сав шиг хоосон байх билээ.

Нэгэн бүсгүй яг ийм байдалтай хэсэг хугацаанд амьдарчээ. Тэрээр сэтгэл засалчийн эмчилгээний хөтөлбөрт хамрагдсан юм. Гэтэл удалгүй түүний амьдралд “хүсээгүй дүрүүд” гарч иржээ. Гудамжаар явж байтал нэгэн согтуу эр дөхөж ирээд түүнийг гэрт нь дөхүүлж өгөхийг хүслээ. Мөн цахим хаягаар нь түүнтэй танилцахыг хүсэж буйгаа илэрхийлсэн ч луйварын шинжтэй хүсэлт иржээ. Гэх мэтчилэн таагүй боловч түүнтэй хэн нэг нь танилцахыг хүссэн оролдлогууд үргэлжилж эхэлжээ. Мэдээж энэ бүхэн түүнд таалагдсангүй. Эргээд сэтгэл засалчид хандлаа. Энэ удаа тэр “Би ганцаардаж байсан. Гэхдээ сүүлийн үед тохиолдож байгаа энэ бүхэн надад ганцаараа байхаас ч дор байна” гэж ханджээ. Гэвч энэ нь сайн зүйлийн эхлэл юм. Энэ нь таныг тойрон хүрээлж хаасан “блок” тайлагдаж, та эргэн тойрны харилцаанд нээлттэй байгаагийн шинж. Ус тасарсан үед гоожуураас дусал ч ус гоождоггүйг бид мэднэ. Харин ус ирэхэд зэвтэй бохир ус гоождог. Гэхдээ бид баярладаг. Учир нь ус ирж байна шүү дээ. Эгээ л үүнтэй адил таны амьдралын үйл явдал урсан ирж байна аа гэсэн үг. Зэвтэй бохир ус гоожиж дууссаны дараа цэвэр ус гоожиход бид хэрэглэдэг шүү дээ. Үүнтэй адил таагүй тохиолдлуудыг гоожуулж, өнгөрөөх хэрэгтэй. Харин цэвэр ус шиг таны хүсэн хүлээж байсан тэр зүйлийг хутган аваарай. Хүсээгүй, таагүй зүйлс бол таны угтан авах зүйл биш ч баярлууштай нь та блокноос гарсан гэдгийг сануулах ойлголт юм шүү.

Амьдрал бол хөдөлгөөн. Бас нэг жишээ. Нэгэн уран бүтээлч эр ажил хайгаад удаж байлаа. Олон төрлийн танил, холбоо, харилцаа байсан ч бүгд таг чиг. Ингээд хагас жил өнгөрлөө. Нэг удаа тэр гар утсан дахь “амьгүй” холбоотон, цахим сүлжээн дэхь идэвхигүй харилцагчдаа хасаж, устгаж цэвэрлэлээ. Гэтэл түүний бусад харилцаа холбоо сэргэж, удалгүй түүний мөрөөдлийн ажлын санал ирсэн юм. Дахин сануулая. Амьдрал бол хөдөлгөөн. Та ямар нэг зүйлийг өөрчилж, сольж, хөдөлгөж байх хэрэгтэй. Нэг урсгал хаагдвал нөгөө нь нээгдэнэ.
Хөдөлгөөн тасралтгүй хөдөлж, урсаж байх ёстой. Тасралтгүй урсгал өөрчлөлтийг авчирна. Харин таг чиг зогсонги байдал бол эгээ л төгсгөлтэй адил зүйл юм. Яг л үхэл гэсэн үг. Эрчим хүчний урсгал царцсан хоосон байдлыг илтгэнэ. Тэгэхээр бяцхан таагүй зүйл ч гэсэн өөрчлөлт, шинэ эхлэл болж чадна шүү.

Зүгээр л усны бохир хэсэг болсон тэр таагүй зүйлийг урсаж өнгөрөх хүртэл та хутгаж авах хэрэггүй. Харин сайн нь юу вэ гэвэл амьдрал хөдөлж, хөгжиж, үргэлжилж байна. Уншигч та бүхэндээ чин зүрхнээсээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.