Короновирусын улмаас дэлхийн олон орнууд хөл хорио тогтоож, гэртээ бүгэсэн. Энэ цаг үед сошиал апп үйлдвэрлэгчид сонирхолтой аппликейшн гаргасан нь Clubhouse байсан.

Өнгөрсөн хөл хорионы үеэр монголд эрчээ авсан энэ аппликейшныг хэрэглэгчид өөр өөрсдийн танил найзын хүрээгээ тэлсэн гэхэд болно.
Тэгвэл аппликейшн монголд орж ирсэн цагаас эхлэн удаан хугацаанд оршин тогтносон өрөө болох “Хөгжмийн өрөө”-нийхөн уулзалтаа хийжээ. Хөгжимд хайртай дуртай, хөгжмийг тоглодог сонирхдог, сонсдог хэн бүрэн тус өрөөнд зочилж үзэл бодол, өөрийн авьяасаа нээн илрүүлэх, хүсвэл мэргэжлийнхэнтэй холбоо тогтоож зөвлөмж зөвлөгөө авах боломжтой юм.

