Монголын загварын ертөнцийн содон төрхүүдийн нэг бол Х.Бадамгэрэл. Өдгөө 30 насны босго алхаж яваа тэрээр өөрийн эр нөхөр дуучин Becky буюу Мөнхбаяртай хамт хуримын дээлний сурталчилгаанд тогложээ.
Тайз гэхээсээ илүү фотомоделиор ажиллахыг илүүд үздэг болсон тэрээр “Эрхэлдэг хүнтэйгээ” хэмээн тодотгосон байна.
Тэдний хувьд 2011 онд клипэнд тоглох үедээ танилцаж, анхны харцаар нэгэндээ дурлаж байсан гэдэг. Өдгөө дундаасаа нэг хүүтэй.