Монголын кино урлагт хүч төрөн орж ирсэн залуучуудын нэгдлийг “Фантастик” продакшн гэнэ.

Тэд үйл хөдлөл, уран бүтээл, биеэ авч яваа байдал, нийгэмд үзүүлж байгаа нөлөөллөөрөө Монгол залуусын нэр хүндийг дээш өргөж, Монгол гэдэг омогшилыг улам бүр сэрээж байдаг. Үүний тод жишээ нь тэдний уран бүтээлүүд юм.
“Фантастик” продакшныхан шинэ уран бүтээлдээ оржээ.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд үс гэзгээ ургуулсан тэд шинэ уран бүтээлдээ эмэгтэй жүжигчдээр хvч сэлбэжээ.
Шинэ уран бүтээлийнх нь гол дүрд орчин үеийн сайхан бүсгүйчүүд тоглох юм байна.

Уншлагаа хийж эхэлсэн бөгөөд тун удахгүй хотоос холгүй орших байгалийн үзэсгэлэнт газруудад зураг хийж эхлэх аж.



