“Улаанбаатар би чамд хайртай”, “Рекет”, “One night”, “ТҮЦ-ний охид” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ бүтээж, өхөөрдөм төрх, авьяас чадвараараа танигдсан залуу жүжигчин Т.Бадамжавыг үзэгчид Жерри нэрээр нь андахгүй.

Мөн Алдар+Жерри инээдмийн цувралд тоглосноор нь үзэгчид илүү сайн мэдэх болсон билээ. Өдгөө хошин урлагийн “Эмоци” продакшинд харьяалагдаж яваа жүжигчин Т.Бадамжав өдгөө гэр бүлийнхээ хамт Хөвсгөл далайн эрэгт аялж яваа аж.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа ээж, эгч, дүүгийнхээ зургийг дэлгэж хамгаас илүү их хайрладаг эрдэнэсүүд минь хэмээн онцолжээ.

Жүжигчин бүсгүйн хувь Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Таван настайдаа аав, ээж, эгч, дүүгийнхээ хамт Улаанбаатар хотод ирж суурьшжэээ. Тэрээр багаасаа л дуулах, бүжиглэх, жүжиглэх дуртай байснаас гадна их эршүүд хүүхэд байсан гэнэ. Багадаа сэтгүүлч, нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан түүний хүсэл нэг л өдөр тайзнаа “амилсан” “Парисын дарь эхийн сүм”-ийг үзсэнээр өөрчлөгдсөн. Үүнээс хойш “би яагаад жүжигчин болж болохгүй гэж” гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ын босгыг давж, 2015 онд жүжигчний мэргэжлээр сургуулиа амжилттай төгсөв.
Түүнийг жүжигчин болно гэхэд эцэг, эх нь эмэгтэй хүнд хэцүү мэргэжил хэмээн ихээхэн дургүйцэж байсан гэдэг.

