Дуучин Т.Дэлгэрмөрөний хоёр дахь гэргийгээр сонгогдож, хоёр охиныг нь төрүүлж өгсөн Солонгон аашт буюу Т.Анандаа хоёр балчир охиноо үлдээгээд хөдөө нутгаар зугаалж яваад ирсэн билээ.
Дуучин Т.Дэлгэрмөрөн нэгхэн хоногийн өмнө охидууд нь гэрт ирсэн тухай баярлаж цахим хуудаснаа пост бичиж байв.
Тэгвэл өнөөдөр Т.Анандаа ковид туссан тухайгаа цахимдаа бичсэн юм.Дуучин Т.Дэлгэрмөрөн хуучин эхнэртээ хандаж бичсэн үү гэмээр зүйл цахимдаа нийтэлсэн байна.
“Оройн мэнд ах дүүсээ.
/Корона/ вирүсийг тусах нь цаг хугацааны л асуудал.Хэзээ нэгэн цагт хэн хүнгүй тусаж бас эдгэрэх л ёстой.
Харамсалтай нь энэ гайтай вирүсийг биедээ тээсэн хүмүүс өвчин туссанаа нуун дарагдуулж , бусдын дунд гэмгүй царайлж мэнд эрэн сургааль айлдаж гэр бүл үр хүүхдээ эрсдэлд оруулж байгаа нь тун харамсалта й.
Ялангуяа /корона/ туссанаа мэдсээр байж тусгаарлагдахгүй хөдөө орон нутгаар аялал зугаалга хийж бусдад га й удсан хог шаарнууд Монголоор дүүрэн байна.Тэдгээр хүмүүсийн орсон гарсан уулзсан учирсан бүхэн өнөөх гайта й вирүсийг тээж цаашаа хот айл , сум аймаг хотгүй тараагаад байгааг ухамсарлахгүй байгаа нь нийгэмд ямар их хор хөнөөлтэй вэ.Ийм өөдгүй этгээдүүдийг эрсдэлд оруулсан үйл хэрэгтэй нь дүйцүүлж хариуцлага тооцох хэрэгтэй.
Энэ бүх ухамсаргүй хүмүүсийн бэрхшээлийг сөрөн зогсож эрүүл мэндийн төлөө тэмцэж байгаа эмч сувилагч тангарга өргөсөн төрийн албаныхан та бүхэндээ талархая” гэв.