Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ч.Номин сайд цоожлуулаад үлддэг бие даасан хүүхэд байлаа
Папарацци

Ч.Номин сайд цоожлуулаад үлддэг бие даасан хүүхэд байлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/07/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ч.Номин сайдын хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ


Соёлын сайд Ч.Номинг баян айлын охин гэж “адлах” нэгэн байхад, харин ч сайдын суудалд хүнээ олж тавьжээ гэж сайшаах хүмүүс ч бий. Тэгвэл “Гацуурт” группын эзэн Л.Чинбатын ганц охин гэгддэг Ч.Номин өөрийн ажил амьдралын туршлага, амжилтын түүх, хүүхэд насныхаа тухай нэгэн хэвлэлд сонирхолтой ярилцлага өгчээ.

Тэрээр “Би нэг дүүтэй, айлын том охин. Бидний бага нас нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед таарсан. Аав, ээж хоёр дүү бид хоёрын нүдэн дээр борви бохисхийхгүй ажиллаж байсан. Зах зээлийн эдийн засагт шилжих 1990-ээд оны эхэн үед хэн хөдөлмөрлөсөн, хэн хичээсэнд нь боломж гарсан. Зүгээр байгаад л өнөөдрийн түвшинд хүрсэн мэт өнгөц харж болохгүй. Амжилтад хүрэхийн тулд аав, ээж хоёр минь нойроо хугаслаж, яаж хөдөлмөрлөж байгааг бид харж өссөн. Зарим үед нь аав, ээжтэйгээ хамт ажиллаад л өсөж өндийцгөөсөн. Би санадаг юм. Аав Хятадаас бараа аваад Орос руу явахад Улаанбаатар өртөөнд зогсох хооронд нь ээж хоол хийж, солих хувцсыг нь аваад намайг дагуулаад аавыг тосдог байсан. Би аавдаа үнсүүлээд л үлддэг байлаа. Ээж, аав хоёулаа геологич мэргэжилтэй. Ээжийн цалинг хуримтлуулж аав ганзагын наймаанд явдаг. Аав, ээж хоёр минь тэгж хамт хөдөлмөрлөж, амьдралаа хамтдаа босгосон.

Тиймээс би залуухан бүсгүйчүүдэд амьдралаа нөхөртэйгээ хамтдаа бүтээ, хамтдаа бүтээсэн амьдрал илүү бат бөх, аз жаргалтай байдаг гэж хэлмээр санагддаг. Аав, ээж хоёр уйгагүй хөдөлмөрлөж байсан учир манай амьдрал миний нүдэн дээр л өсөж, дээшилж байсан. Манай гэр анх Таван шард байлаа. Удалгүй манайх Дөчин мянгат руу, Дөчин мянгатаас дараагийн байр руугаа нүүх зэргээр амьдрал өсөж, дээшилж байсан.
Аав, ээждээ хэрэндээ л туслана. Өвөө хөдөөнөөс аавд тарваганы арьс явуулна. Арьсыг нь ванны өрөөнд дэвтээгээд, элддэг. Би дэвтээсэн арьсыг нь элдэхэд тусална. Бас шоколад авчрахад би хамт худалддаг байсан. Намайг зургаан настай байхад дүү маань төрсөн. Ээж, аав хоёр ажил ихтэй учир би багаасаа л дүүгээ хараад, хоолоо хийгээд гэртээ цоожлуулаад үлддэг бие даасан хүүхэд байлаа” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.