90-ээд оны топуудаас энэ цагт тодрон үлдсэн Э.Одгэрэл, Д.Болормаа, Ч.Мичидмаа нар 50 насны босго давсан хойноо реклам, клипний саналд дарагдаж, брэндийн нүүр царайгаар тодрон ид хаваа гайхуулж явна.
Топ Д.Болормаа үеийнхнээсээ арай эрт, 42 насандаа эмээ болсноос хойш намба сууж, хэсэг нам гүм амьдарсан. Өнгөрсөн хугацаанд “Монгол модель” агентлагаа ажиллуулж хөшигний ард олон шавь нар, мисс, моделиудыг мандуулж суугаа.
Топ модель үүргээ ухамсарлан, рекламны орон зайд хэдийнэ байр сууриа эзлэв бололтой. Хэн, хаанаас нь харсан түүнийг 50 нас хүрсэн гэхэд итгэхгүй л болов уу.