Авьяаслаг Монголчууд шоугаар анх бүжигчин Төөгөө гэдгээр танигдсан Т.Саруултөгс нэр алдарт хүрсэн даруйдаа улс төрч, тэрбумтаны охиныг сонгож, өөрийн эхнэр хүүхдээ орхисон.
Түүний экс эхнэр дизайнер бүсгүй Нямсүрэн буюу Ниймаа энэ бүхэнд гутарч гуниагүй. Харин ч нөхрийнхөө хуучин найз бүжигчин Тэнүүнтэй үерхэх болсон байдаг. Мөн тэрээр өөрийн “93/KIDULT” брэндийг бий болгон амжилттай яваа.
Тэгвэл Төөгөө өөрийн төрсөн хүүтэйгээ тэр бүр уулздаггүй бөгөөд хүүтэй гэдгээ ч бараг мартах шахсан гэнэ лээ. Харин хүүгийн хойд аав болох бүжигчин Тэнүүн хүүгээ өөрийн төрсөн үр мэт халамжилж хайрладаг бөгөөд “Миний ертөнц” хэмээн тодотгодог ажээ.