Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Эмүжин:Хамтарч идсэнгүй гээд хадраад хаядаг юм байгаа биз дээ …
нийтлэлчид

Эмүжин:Хамтарч идсэнгүй гээд хадраад хаядаг юм байгаа биз дээ …

Эрхэм админBy Эрхэм админ09/08/20211 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БОАЖ-ын сайд Уртнасанг хэдэн сар л гөвж байна. Шалтгаан нь Уртнасан сайд болмогцоо Богдхан уулын сав газарт хууль зөрчин олгосон 240 орчим газрын зөвшөөрлийг нэг л өдөр бүгдийг цуцлаад хаясан хэрэг л дээ.

 

Үүнээс болоод нөгөөх газрын эзэд Уртнасангийн хувийн бизнес, данс, намтар, холбоо сүлбээтэй байж болох хүмүүс гээд нэгжээгүй халаас, уудлаагүй уут үлдээлгүй судалцгаалаа. Даанч өнөөхөөс нь дараад авах юу ч илэрсэнгүй, барьцаалаад атгах ширхэг банз ч байсангүй. Харин ч БОАЖ-ын үе үеийн сайд нарын хийгээгүйг хийж, байгал хамгаалагчдаа орон сууцтай болгохоор шуурхайлан хөдлөөд, шуудхан л барилгыг нь эхлүүлчихдэг юм байна. Авдар савыг нь онгичоод, атгаад авах юм олдохгүй болохоор нь сүүлдээ ааштай авиртай гээд самарч өгч байна аа.

 

За тэгж байтал нөгөө Уртнасан нь бууж өгдөггүй ээ, үе үеийн сайд нарын сав саалийг дүүргэдэг ангийн зөвшөөрлийг нь шилэн болгоод цацчихлаа. Дахиад л Уртнасанг зун намрыг дамнуулан хорсолтойгоор гөвж байна даа. Өнөө хаширдаггүй хүүхэн чинь өмнөх сайд нарын хэнийх нь ч амжуулж байгаагүй бас нэг шийдмэг алхам хийчихлээ. Тэр нь яамныхаа бүх тендэрийг Худалдан авах газарт шууд шилжүүлчихжээ. Дахиад л Уртнасанг урж идэх нь холгүй гөвж байна. Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нараас Л.Энх-Амгалан, Н.Уртнасан хоёр л яамдынхаа тендэрийг Худалдан авах газарт шилжүүлж, мөнгөнд гар дүрэхгүй, тендэр тойрсон авлигыг цэцэглүүлэхгүй гэдгээ ил тод мэдэгдсэн.

Тийм болохоор нь үнэлээд, ажиглаад байгаа маань энэ. Гэтэл яав, бас л яаманд 10, 20, 30 жил шигдээд, ховор ангийн зөвшөөрөл, тендэрийн цавчаа, газрын наймаагаар насаараа шимэгчилж амьдардаг алба, газрын дарга нар, тэднийг дагасан сүлжээг доргиогоод орхисон хэрэг. За ялангуяа БОАЖ-ын яам бол Оюунхорол, Шийлэгдамба гээд дандаа цавчааныхны өмчинд удсан яам. Тийм байтал Уртнасан очингуутаа урт гинжин хэлхээг нь тасалж, идээ бээрийг нь инээж байгаад шахаад эхэлсэн хэрэг. Энэ яаманд хувалз шиг шигдэн шимэгчилж ирсэн дарга мэргэжилтнүүд, тэдний толгой болон донхойж байсан сайд нэртэй саалийн савнуудын эрх ашгийг зөрчөөд байхаар яаж сайн нэр дуулах вэ дээ. Хамтарч идсэнгүй гээд хадраад хаядаг юм байгаа биз дээ. Ер нь бол энэ хэдэн яаманд хэдэн арван жилээр шигдсэн яр шарх шиг албадын дарга нар, шимэгчилж сурсан ширүүн мэргэжилтнүүдэд аль ч намын, ямар ч сайд ерөөс хамаагүй. Сайдыгаа өндийнгүүт саалиа хувааж халааслачихаад, гарч орох хооронд нь гар хөлөөрөө дохилцож байгаад ганц хоёр цавчаа амжуулж, эзгүйд нь энэ аргаараа эх орон зарж суудаг дунд шатныханд учир их байна.

 

Ууж идээд ханана гэж үгүй, ууталж зөөгөөд цадна гэж байхгүй. Авлигын бүх арга замыг нь үгүй хийж, үүрээ бэхэлдэг сайдтай болмогцоо алахаас наагуур үзэн ядаж байна даа.

Яамдын шимэгчдэд яг үнэндээ ямар сайд байх нь ердөө ч хамаагүй, улстөржүүлж байгаад ч болсон ууж идэх боломжоо л хангаж байвал боллоо гэсэн үг. Уртнасангаар энд жишээ авлаа, угтаа бүх яам увайгүй шимэгчдийн гэдсэнд урт удаанаар ялзарч байгаа нь үнэн шүү дээ. Засгийн газарт сэлгээ хийгдвэл Энх-Амгалан, Уртнасан хоёроор л оролдоно, хараад байгаарай, хамтарч идээгүй хүнээ түрүүлж хадардаг түргэн зантай л даа, манайхан.

Эмүжин

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

1 сэтгэгдэл

  1. zochin on 09/09/2021 22:43

    unen shuu. bolovsroliin said ene said 2 l gaigui idej uuhgui bga bh shuu

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.