Жүжигчин Г.Нарансолонго анхны амьдралаасаа Т.Амина хэмээх “том” охинтой. Охин нь БНСУ-д суралцдаг бөгөөд короновирусын улмаас сургуулиасаа хоёр жилийн хугацаатай чөлөө авч эх орондоо амьдарсан. Тэгвэл тэрээр цар тахлын тархалтыг үл ажран өнөөдөр БНСУ-ыг зорьжээ.

Т.Амина охин Солонгосоос ирсэн даруйдаа зүгээр байгаагүй бөгөөд ээжтэйгээ хамт монгол дээлний рекламд тоглож, өөр бусад ажил хийж байсан юм. Тэрээр таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.

Т.Амина хоёр дүүдээ “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг үзэсгэлэнтэй ээжээсээ дутахааргүй сайн эгч гэсэн шүү.


