“Улаанбаатар би чамд хайртай”, “Рекет”, “One night”, “ТҮЦ-ний охид” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ бүтээж, өхөөрдөм төрх, авьяас чадвараараа танигдсан залуу жүжигчин Т.Бадамжавыг үзэгчид Жерри нэрээр нь андахгүй.
Мөн Алдар+Жерри инээдмийн цувралд тоглосноор нь үзэгчид илүү сайн мэдэх болсон билээ.
Ингээд хошин урлагийн “Эмоци” продакшинд харьяалагдаж яваа жүжигчин Т.Бадамжав Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.