Нүдэндээ галтай хүний үрийг хайрла…
Нүдэндээ галтай, харцандаа цогтой, аашиндаа омогтой, аархахдаа зоригтой хүний үр гэж байдаг юм шүү. Дүрэлзсэн гал шиг өсгөсөн эцэг, эхийг нь зэмлэх үү, ассан омог шиг босгосон ард түмнийг нь буруутгах уу?
Ер нь бол бид нийтээрээ цүнх барьдаг, бөгс долоодог гөлөгнүүдэд дуртай болчихож. Гөлөлзүүлээд сууж байхдаа таашаал авдаг болсон байна. Гэхдээ нэг юмыг бүү март. Гөлөгнүүдээс юу ч гардаггүй юм. Харин харцанд нь гал, үгэнд нь шударга үнэн, зүрхэнд нь зөрүүд алдаа цоролзож байдаг бэлтрэгнүүдээс бол амжилт ч гарна, алаг дэлхийг тулах хүч ч бас гарна. Энэ Э.Цэндбаатар гэж хүү нухчуулах тусмаа босч, даруулах тусмаа өндийж байгааг нь харав уу? Эр хүн өсгөсөн ээж аавд нь талархмаар байна. Улсын найман удаагийн аварга, Азийн наадмын хошой аварга, Рио-2016 олимпийн тавдугаар байрын шагналт, Токио-2020-ийн дөрөвдүгээр байрын шагналт, 24-хөн настай залуу. Бүдрээд босдог, алдаад атгадаг залуу нас. Хийморьтой ч төрсөн, хийтэй ч өндийсөн эр хүн юм. Ёстой аргаа барж, албан тушаалтай ах нарынхаа тухай ам алдан дуугарлаа. Ард түмнээсээ дэмжлэг хүсч байгаа нь энэ гэж ойлгож байна. Ассан гал, аархсан омог шиг энэ насны ийм залуу барагтай бол ганцаараа үүрээд гарна даа, тусламж хүснэ гэж ёстой үгүй шүү дээ. Гэтэл яах аргагүй л ганцаардсан байна, ганхсан байна. Өмнө нь зодуулаа д , тархиндаа 32 оёдол тавиулаад гудамжинд нүцгэ н явж л байсан.
Арваад хүн нийлж зодсо н юм гэнэлээ, ганц хоёр хүн барахгүй ээ гэсэн яриа гараад өнгөрсөн. Гэтэл сая 81, 91 кг-ийн жинд тулалддаг байсан, зодо г тайлаад зовлого нэмж, Цэндбаатараас бол даруй нэг дахин хүнд жин, хүрз тактиктай болсон Идэрбат, Мөнхчулуун нар зодсо н гэнэ.
Ах нарын өөдөөс гар далайхгүй гэсэн дүүгийн андгайг далимдуу л ж , ар х и ууж согту у байгааг нь дэгсдүүлэ н хүний сайхан үрийг цохи ж унагаачихаад зогсож байна.
Удаан хугацаанд жин хасч, хүнд бэлтгэл хийж, олимпийн медалаас атгаад алдсандаа сэтгэл гутралтай байх үеийг нь ашиглан залуу хүнээр зам арчих гэж бөөнөөрөө сүрэглэн дайрч байна. Хоёр нь зодож, гурав нь хараад сууж байсан хэрнээ маргааш нь Э.Цэндбаатарыг Боксын холбооноос хөөлөө гээд Бадар-Ууган мэдэгдээд зогсож байх юм. Бадар-Ууганд өөрт нь ингэж тулж, тулалдаж явсан үе байхгүй юу?
Цэндбаатарын эрхээр Дэлхийн аваргад үзэлцэх өөр хэн байгаа юм?
Ялимгүй дэмжээд өгөхөд ялалт байгуулаад, олимпоос алт аваад ирэх залуу чинь хонгор 20-хон насандаа олимпийн дэмжээн дээр гарсан Цэндбаатар шүү дээ. Амжилт эвдчихнэ гэж айгаад байдаг юм уу? Ер нь энэ Улсын шигшээ баг, Спортын холбоодод яагаад зодог тайлсан тамирчид ингээд бөөс хуурс шиг шигдчихээд, улстөрчдөд наалдан пад, улсын хөрөнгөнд дурлан пад болчихоод суугаад байдаг юм бэ?
Энэ ажлыг чинь спортын мэргэжлийн менежэрүүд хийх ёстой юм биш үү? Майкл Жордан NBA-гийн дотоод асуудалд хутгалдаад гүйгээд байвал дэлхий ухаан алдаж унана, хөөе. Одоо бүр зодог тайлсан нь ид тулалдаж, идэвхтэй амьдарч яваа нэгнийгээ ирж зоддог болоо юу?
Тэгээд бүр гар зөрүүлэх чадваргүй болтол нь согтоочихоод нүүрийг нь цөмөртөл нүдэж байна гэхээр монгол эр хүний жудаг, мөн чанар хаачаа вэ? Э.Цэндбаатар хар ажил хийж хүүхдийнхээ живхний мөнгийг олоод, дээр нь дардаг матдаг ах нар нэртэй дээд үеийнхэндээ бөөрөлхүүлээд, Америкаас ирэнгүүтээ арын хаалгаар дасгалжуулагч болчихсон сэтгэлгүй хүн дагаад…яаж харин өдий хүртэл өндөр амжилт гаргаж, рингэн дээр чоно шиг тулалдаж явсан юм, аргагүй дотоод хүчтэй хүү юм. Одоо зүгээр тэр Дэлхийн аваргын тэмцээнд нь явуулах хэрэгтэй, дэлхийд үнэлүүлчихээд өөрөө нэг юм бодож, амьдрал ахуй, амбицаа өөрчилнө биз. Эр хүн, энэ мэтийг бодчихсон л яваа шүү дээ. Аягүй бол дэлхийн аваргад өрсөлдөх чадваргүй болтол нь зориуд гэмтээчихсэн үү?
Нэг л юм хэлье, нүдэндээ галтай хүний үр гэж байдаг юм шүү, тэднийг хаа хаанаа хайрла. Энэ Монголын эрчүүд бүгдээрээ зодуулж өссөн гөлөг шиг гөлөлзөж явахыг хармааргүй байна! Гөлөлзөөд, цүнх бариад, хов зөөгөөд, хоол ёроолдоод, хэлснийг чинь хийгээд, харсныг чинь хамаад, даллахад гүйж ирж долигоноод, далайхад далд орж нуугдаад явдаг болчихвол таалагдах юм уу? Үгүй шүү, үгүй.
За тэгээд Лодойсамбуугийн 14-нд гарах нэвтрүүлгийг хүлээж үзнэ, тэнд тэрслүү хоёр бэлтрэ г ярилцах учраас бүр шунаж үзнэ.
Эмүжин

