Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Өнөөдөр Ардчилалын өдөр
Папарацци

Өнөөдөр Ардчилалын өдөр

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/15/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр 9\15 Ардчилалын өдөр: АРДЧИЛАЛ гэж ардын засаглал, амьд явах аюулгүй орчин гэх мэт алд биений тань арванхэдэн эрх эрх чөлөөний баталгааг хэлнэ.

Ард түмнийг илжиг мэт дарлан мөлжиж нуруун дээр нь сандайлсан боолын нийгмээс эхтэй дарангуйлагч хаант засаглалыг хоёр зуу гаруй жилийн өмнөөс Франц, Америкаас эхлэн авч хаяан эрх чөлөөт иргэн хүнээ алтаар бүрхээд төрийн ордныхоо дээр залан ардын засаглалаа өөрийн хүссэнээрээ эмхлэн цэгцлээд төрөө байнгын хатуу хараа хяналт ташуурын амтанд байлган түүний бүтэц нэгж албан хаагчдыг өөртөө үйлчлэгч мэт үнэнчээр зүтгүүлдэг тогтолцоог жинхэнэ ардчилал гээд байгаа юм.
Хар ухаанаар, эзэрхэг цагт төр нь ард түмний дээр байсан бол одоо ард түмэн нь төрийн дээр гарч төр нь эзэн болсон ард түмэндээ зарц мэт үнэнчээр зүтгэвээс хөлс хүч үр дүн нь нийгмийн сайн сайхан болж бидний дээрээс асгараад иргэн бүр элбэг хангалуун ядууралгүй айх аюулгүй амьдрахыг ард түмний засаглал гэнэ.
Ардчилсан нийгэмд төр бол гэрээт байгууллага түүнд ажиллагсад нь талхныхаа мөнгийг татвар төлөгсдийн кармаанаас гаргуулж ар гэрээ тэжээж хариуд нь ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх үндсэн үүрэг хүлээж байдгаараа онцлогтой. Ард түмний ахуй амьдрал дээшлээд л байвал ардчилсан сонгуулиар Ангела Меркель шиг намтайгаа ахин дахин сонгогдсоор арванзургаан жилийг ч ардаа орхин засаглана.
Ангийн диктатуртай далан жилд ч бид ардчилал эрх чөлөөний суурь баталгаагаар хангагдаж ялангуяа эрүүл мэнд боловсрол хөдөлмөрлөх зэрэг нийгмийн тэгш эрхээрээ хөрөнгөтөний ардчилсан нийгмээс ч хол давуутай байв.

 

Харин 1992 оны Үндсэн хуулиар үгээ хэлэх өмчтэй болох үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх шашин шүтэх гадаад дотоодод чөлөөтэй зөрчих зэрэг ардчилал хүний эрхийн дутууг нөхөж өгсөнөөрөө ардчилалын агуулга нь бүрэн бүтэн болсон. Хойд урд хөрш хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудыг бодоход бид азийн цагаан цээжин дээр ардчилал эрх чөлөөний арал нь болж хүний эрхийн талаар тэдэнд хичээл заах хэмжээнд хүрсэн нь асар том амжилт.
Ардчилал эрх чөлөөний төлөө афганд цэрэг оруулж арабын хаврыг сэвэлзүүлдэг америк барууныханы хувьд аливаа улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал халдашгүй хил хязгаар тэдэнд падлий ч байдаггүй харин гагцхүү ардчилал эрх чөлөөг тунхаглуулж амьдралд хэрэгжүүлж байвал санаа амардаг улсууд. Тухайлбал, шүлэг бичээд шүүхээр шийтгүүлдэг соц нийгмийн үе байсан бол одоо дархлагдсан хулгайч оффшорч авилгалчдын талаар даацтайхан ганц нийтлэл бичээд сэтгүүлчид хүн гүтгэсэн хэргээр хүчний байгууллагын хаалга татвал хотол улсаараа хүний эрхийн олон улсын хар жагсаалтанд орох хуультай болсныг дурдаж болно.

Тиймээс барууны үнэт зүйл соёл иргэншлийн цөм нь болдог ардчилал эрх чөлөө хүний эрх шударга ёсыг монголын нийгэмдээ жинхэнэ утгаар хэрэгжүүлэх явдал бол аварга том баавгай лууны дунд азийн жижигхэн ч ардчилсан Монгол туурга тусгаар оршин тогтноход Америк Европ НҮБ зэрэг дэлхийн хамтын нийгэмлэгээс бидэнд гаргаж буй гадаад улс төрийн ганц том баталгаа нь байсаар байх болно.

T ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.