Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Apple компаниас цоо шинэ iPhone 13 загваруудаа танилцууллаа
Папарацци

Apple компаниас цоо шинэ iPhone 13 загваруудаа танилцууллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/15/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Apple” компани орон нутгийн цагаар өчигдөр/2021.09.14/ шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөө зохион байгуулж, дэлхий нийтийн хүсэн хүлээсэн “iPhone 13” ухаалаг гар утсыг танилцууллаа.

Эхлээд тус компани шинэ үеийн “iPad” болон “iPad mini”-г танилцуулсан. 10.2 инч, A13 чиптэй өчигдөр нээлтээ хийсэн iPad нь өмнөх загвараасаа 20 хувь хурдан гэнэ. Мөн нүүрэн талын 12MP ультра өргөн камер нь сүүлийн үеийн машин сургалт технологитой хоршин ажиллаж, видео дуудлагын үед хэрэглэгчийн биеийн хөдөлгөөнийг даган хөдлөх аж. Үүнээс гадна “Apple Pencil” болон “True Tone” дэмжин ажиллана.

Шинэ “iPad” нь “Google” компанийн “Chromebook” таблетаас гурав дахин хурдан болжээ.

Харин 8.3 инч “iPad mini”-ийн хэлбэр хийц шинэчлэгдэж, илүү дугуй булантай болж, ард, урд камер нь сайжирснаас гадна “Liquid Retina” дэлгэцтэй, “USB-C”, “Apple Pencil” дэмждэг болжээ. Өнгөний хувьд ягаан, нил ягааны өнгөнүүд нэмэгдсэн аж.

“iPad Mini” нь 5G сүлжээ дэмжинэ.

Үүний дараа “Apple Watch” цувралын илүү өргөн дэлгэцтэй долоо дахь загвар нээлтээ хийв. Цувралын зургаа дахь загвараас 20 хувь том дэлгэцтэй, 50 хувь илүү бичвэр харуулах бөгөөд дэлгэцэн дээрх бүтэн гарын тусламжтай хэрэглэгч зурвастаа хариу өгч болно.

Эцэст нь хос камертай “iPhone 13” болон “iPhone 13 Mini” танилцуулсан. 6.1 инч “iPhone 13” болон 5.4 инч “iPhone 13” mini нь дэвшилтэт А15 Bionic чиптэйгээс гадна цэнэг барилтын хувьд “iPhone 13” нь өмнөх загвараасаа 2.5 цагаар, “iPhone 13 Mini” нь 1.5 цагаар илүү гэнэ. Мөн илүү дэвшилтэт 5G сүлжээ, “Cinematic mode” нэмэгджээ. Энэ функцийн тусламжтай та “Portrait mode”-аар бичлэг хийнэ гэсэн үг. Өнгөний хувьд ягаан, цэнхэр, хар, цагаан, улаан гэсэн таван шинэ өнгөтэйгөөр худалдаанд гарна.

Ингээд арга хэмжээ дуусаагүй. Apple компани дахин “iPhone 13 Pro”, “Pro Max” загваруудыг танилцуулсан. Гурван камертай 6.1 инч “iPhone 13 Pro” болон 6.7 инч “iPhone 13 Pro Max” нь мөн дэвшилтэт А15 Bionic чиптэй. Таван цөмтэй процессорын тусламжтай дүрс боловсруулалт нь 50 хувиар нэмэгдэж, видео тоглоом тоглоход цоо шинэ мэдрэмжийг танд мэдрүүлэх болно. Мэдээж, өмнөх загваруудаасаа илүү сайжирсан камертай, бүхий л өдрийн турш цэнэгээ барих чадвартай.

iPhone 13 Pro загвар нь 1TB багтаамжийн сонголттой.

Apple-ийн шинэ бараа бүтээгдэхүүний үнэ:

iPad – 329 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
iPad mini – 499 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
Apple Watch Series 7 – 399 ам.доллар. Энэ намар худалдаанд гарна.
iPhone 13 Mini – 699 ам.доллараас эхэлнэ.
iPhone 13 – 799 ам.доллараас эхэлнэ.
iPhone 13 Pro – 999 ам.доллараас эхэлнэ.
iPhone 13 Pro Max – 1,099 ам.доллараас эхэлнэ. Бүх шинэ загварын iPhone-ууд есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.